Консулын газрын нотариатч нь нотариатын үйлдэл хийхдээ холбогдох хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 тоот тушаалаар баталсан “Нотариатын үйлдэл хийх заавар”-ыг мөрдлөг болгон ажиллана.
Нотариатын үйлдэл хийх төрөл:
- - гэрээ, хэлцэл гэрчлэх;
- - гэрээслэл гэрчлэх;
- - итгэмжлэл гэрчлэх;
- - өвлөх эрхийн гэрчилгээ олгох;
- - өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах;
- - хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичиг гэрчлэх;
- - эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбогдох баримт бичиг гэрчлэх;
- - гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран болон дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгээ өмчлөх эрх гэрчлэх;
- - баримт бичгийн хуулбарыг гэрчлэх;
- - баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх;
- - нотариатын мэдэгдэх хуудас бичих зэрэг болно.
Нотариатын үйлдэл хийхэд тавигдах шаардлага:
- - Үйлчилгээний зардалтай танилцсан байх,
- - Баримт бичгийн бүрдүүлбэрийг үйлчлүүлэгч бүрэн хангасан байх,
- - Үйлчлүүлэгч нь нотариатчийн ажлын байранд өөрийн биеэр ирэх,
- - Гэрчлүүлэх баримт бичгийг харандаа, арилдаг тосон бал, уусдаг бэхээр бичихгүй байх,
- - Баллах, засварлах, үг, үсэг дарахгүй байх,
- - Иргэний баримт бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ хугацаа хүчинтэй байх,
- - Нотариатын үйлдэлд хийлгэх үед үйлчлүүлэгч хуулийн аливаа зөрчилгүй байх,
Үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох:
Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу үйлчлүүлэгчийн хувийн байдлыг дараах баримт бичгийг үндэслэн тогтооно.
- - Иргэний үнэмлэх,
- - 16 нас хүртэлх хүүхдийн төрсний гэрчилгээ,
- - Цэргийн батлах, офицерийн үнэмлэх,
- - Цагаач, харьяалалгүй хүний оршин суух үнэмлэх,
- - Гадаад иргэний паспорт,
Нотариатын тариф:
- - Итгэмжлэл: 6000 вон
- - Нотариат: 2000 вон
- - Үл хөдлөх хөрөнгийн гэрээ: Үнийн дүнгийн 0.03-0.05%
- - Бусад гэрээ: 1 сая хүртэл төгрөгөөс 0.02%, 1 сая төгрөгөөс дээш 0.01%
- - Факсын үйлчилгээ: 10000 вон
Дараахь холбоосоор орж, загвар маягтын дагуу итгэмжлэлээ бичнэ үү:
|