ӨРГӨМЖИТ КОНСУЛААС ГАРГАСАН ГВАНЖУ ХОТОД МОНГОЛ ТАУН БАЙГУУЛАХ САНАЛЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХААР ТОХИРОЛЦЛОО.
Консул Ц.Жадамбаа, Дэд консул Б.Билэгсайхан нар Гванжу хот дахь Өргөмжит Консул Ким Мён Гүн-тай уулзалт хийв.
Уулзалтын үеэр БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд чиглэсэн үйл ажиллагааг өргөжүүлэх, хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцов.
Тухайлбал, Гуанжү хотод “Монгол Таун” байгуулах талаар санал нэгдсэн бөгөөд Өргөмжит Консулын мэдээлснээр, тус хотод өөр улсуудаас ирсэн иргэдэд зориулсан “Корё Таун” нэртэй иж бүрэн цогцолбор бүхий суурин газар амжилттай хэрэгжиж байгаа туршлага байгааг дурдаж, энэхүү загвараар Монгол иргэдэд зориулсан орон зай бий болгох боломжтойг онцлов.
Мөн талууд Их сургуулиудын хооронд оюутан, судлаач солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, БНСУ-ын Үндэсний Ассамблейд Гуанжу хот орчмоос сонгогдсон гишүүдтэй уулзалт зохион байгуулж, Монгол Улсын иргэдийн хилээр нэвтрэх болон визийн асуудлаар тулгамдаж буй зарим нөхцөл байдлын талаар санал солилцох уулзалтыг зохион байгуулах ажилд дэмжлэг үзүүлэх талаар ярилцлаа.