images

БНСУ-ЫН ТЕХНОЛОГИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ХАГАС ДАМЖУУЛАГЧИЙН ЗАХ ЗЭЭЛ, ӨРСӨЛДӨӨН, ОРОЛЦООГ ТАНИЛЦУУЛАХ ХУРАЛД ОРОЛЦОЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО.

Үйл явдлын мэдээ

2025-06-03

45

БНСУ-ын Умард Кёнсан мужийн Гүми хотод зохион байгуулагдсан Хагас дамжуулагчийн эрдэм шинжилгээний үнэлгээний хуралд Консул Ц.Жадамбаа оролцлоо.

Арга хэмжээнд Гүми хотын захирагч Ким Жан Хо, Умард Кёнсан мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Юүн Жэ Ху болон 11 орны Элчин сайд, Ерөнхий консул, Консул нар оролцсон бөгөөд хагас дамжуулагчийн салбар дахь БНСУ-ын бодлого, ирээдүйн чиг хандлага, олон улсын хамтын ажиллагааны боломжуудыг танилцуулав.

БНСУ-ын Засгийн газар болон орон нутгийн удирдлагууд хамтран хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь хагас дамжуулагчийн материал, бүрэлдэхүүн хэсгийг дотооддоо үйлдвэрлэх, гадаад түншлэл, хөрөнгө оруулалтыг татах зорилготой юм. Арга хэмжээний үеэр оролцогчид төслийн хүрээнд хэрэгжих бүтээн байгуулалт, хамтын ажиллагааны боломжуудын талаар мэдээлэл солилцсон юм.