ЖИНЖҮ ХОТЫН УДИРДЛАГАТАЙ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Жинжү хотын Захиргаанд зочилж, тус хотын дарга Жу Кю Ир-тай албан уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Жинжү хотын дарга Жу Кю Ир Консул Ц.Жадамбаад шинэ албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэнд баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүс нутгийн түвшинд өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Албан уулзалтын үеэр талууд Монгол, БНСУ-ын найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэн, боловсролын салбар дахь хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх, оюутан солилцоо, багш, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.