КОНСУЛЫН МЭНДЧИЛГЭЭ
2025-03-06
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газрын албан ёсны цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэндийг хүргэе!
Пусан хотод суугаа Консулын газар нь 2016 оноос эхлэн иргэддээ төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэж ирсэн бөгөөд өнөөдөр ч энэхүү үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн үргэлжилсээр байна.
Бид төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах мөн хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засаг, соёл, урлаг, спорт, боловсрол, аялал жуулчлал зэрэг олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд олон талт арга хэмжээг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Энэхүү цахим хуудсаараа дамжуулан Консулын газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээлэл болон Танд хэрэгтэй төрийн үйлчилгээ, цаг үеийн холбогдолтой чухал мэдээллийг тогтмол хүргэж байх болно.
Та бидний үйл ажиллагаатай холбоотой санал, гомдлоо [email protected] хаягаар илгээх болон 010-7728-7447 дугаараар холбогдон өгч болно.
ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ СЭТГЭЛ ГАРГАН АЖИЛЛАХ БОЛНО!
Хүндэтгэсэн,
Ц.ЖАДАМБАА
Монгол улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул