ПУСАН ХОТЫН КИЖАН ДҮҮРГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛОХООР АЙЛЧИЛНА.
Улаанбаатар хотын Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболд тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Пусан хотын Кижан дүүрэгтэй хамтын ажиллагаа тогтоох зорилгоор тус хотноо хүрэлцэн ирж, Кижан дүүргийн захиргаанд албан уулзалт хийв. Уг уулзалтад Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа оролцож, талуудын ойлголцлыг гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны эхлэлийг албан ёсоор тавих чиглэлээр шаардлагатай зөвлөгөө, дэмжлэг үзүүлэв.
Уулзалтын үр дүнд Багахангай дүүргийн зүгээс ирүүлсэн хүсэлтийг Консулын газраас Кижан дүүрэгт уламжилж ажилласнаар дүүргийн удирдлага 2025 оны 7-р сарын 9-11-ний өдрүүдэд Багахангай дүүрэгт айлчлан, дүүргийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, хамтын ажиллагааны чиглэл, гэрээний агуулгыг тодорхойлсоны дараа албан ёсны хэлэлцээр байгуулах ажлыг үе шаттай эхлүүлэхээр боллоо.