images

КОНСУЛЫН ТОЙРОГТ ОРЧИН ЦАГИЙН ЦАХИМ СПОРТЫГ ХӨГЖҮҮЛЭХ, ЗАЛУУСД ЧИГЛЭСЭН АЖЛУУДЫГ ДЭМЖИЖ, АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭНЭ.

Үйл явдлын мэдээ

2025-06-13

40

БНСУ-ын Пусан хотод зохион байгуулагдаж буй “MSU CUP 2025” спортын тэмцээний Пусан бүсийн урьдчилсан шат албан ёсоор эхэллээ.

Тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Консул Ц.Жадамбаа оролцож, тэмцээнд оролцогч залуустай уулзан баяр хүргэж, амжилт хүслээ. Мөн тэрээр гадаадад суралцаж, ажиллаж буй залуучуудынхаа идэвхтэй оролцоо, эв нэгдэл, спортын хандлагыг онцлон тэмдэглэж, Консулын газраас тэднийг бүх талаар дэмжиж, хамтран ажиллаж байгаагаа илэрхийллээ.

Пусан бүсийн тэмцээнд нийт 8 баг оролцож байгаа бөгөөд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж буй эдгээр багуудаас зөвхөн нэг нь шалгарч, “MSU CUP 2025” тэмцээний эцсийн шатанд буюу Final Stage-д оролцох эрхээ авах юм.