ТӨРСНИЙ БҮРТГЭЛ
2026-07-07
Анхаарах: Эцэг, эхийн аль нэг нь хүүхэд төрснөөс 30 хоногийн дотор дараах бичиг баримтыг бүрдүүлж, төрсний бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй.
1. Гэрлэлтийн баталгаатай эцэг эхээс төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ авахад:
- Мэдүүлэгийн маягт бөглөнө / хавсралт 1/
- Хүсэлтийн маягт бөглөнө / хавсралт 2/
- Эцэг, эхийн иргэний үнэмлэх эсвэл иргэний үнэмлэхний лавлагаа
- Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ
- Хүүхэд төрсөн эмнэлэгийн магадлагаа /эцэг, эхийн бүтэн нэр, хүүхдийн жин, урт бичигдсэн байх/-г монгол хэлрүү хөврүүлэн баталгаалт орчуулгын тамгаар баталгаажсан байх
- Тэмдэгтийн хураамж 10 ам.доллартай тэнцэх вон
2. Гэрлэлтийн баталгаагүй эцэг, эхээс төрсөн хүүхдэд эцэг тогтоолж хийж төрсний гэрчилгээ авахад:
- Мэдүүлэгийн маягт бөглөнө / хавсралт 1/
- Хүсэлтийн маягт бөглөнө / хавсралт 3/
- Эцэг, эхийн иргэний үнэмлэх эсвэл иргэний үнэмлэхний лавлагаа
- Хүүхэд төрсөн эмнэлэгийн магадлагаа /эцэг, эхийн бүтэн нэр, хүүхдийн жин, урт бичигдсэн байх/-г монгол хэлрүү хөврүүлэн баталгаалт орчуулгын тамгаар баталгаажсан байх
- Хүүхдийг эцгээр нь овоглож өгөхийг хүссэн эцэг, эхийн тус тусын гар өргөдөл
- Тэмдэгтийн хураамж 10 ам.доллартай тэнцэх вон
3. Хүүхдийг эхээр овоглон бүртгүүлэхэд
- Мэдүүлэгийн маягт бөглөнө / хавсралт 1/
- Хүсэлтийн маягт бөглөнө / хавсралт 4/
- Эхийн иргэний үнэмлэх эсвэл иргэний үнэмлэхний лавлагаа
- Хүүхэд төрсөн эмнэлэгийн магадлагаа /эцэг, эхийн бүтэн нэр, хүүхдийн жин, урт бичигдсэн байх/-г монгол хэлрүү хөврүүлэн баталгаалт орчуулгын тамгаар баталгаажсан байх
- Хүүхдийг эхээр овоглох шалтгааныг бичсэн эхийн гар өргөдөл
- Тэмдэгтийн хураамж 10 ам.доллартай тэнцэх вон
Анхаарах:
- Холимог гэр бүл /эцэг, эхийн аль нэг нь гадаадын иргэний/-ээс төрсөн хүүхдийг 3 хоногийн дотор бүртгүүлээгүй тохиолдолд гадаад улсын иргэнээр бүртгүүлээгүй тухай лавлагаа шаардагдана.
- Эцэг, эхийн аль нэг нь гадаадын иргэн бол тэдний дундаас төрсөн хүүхдийг 30 хоногийн дотор эцэг, эхийн хүсэлтээр төрсний бүртгэлд хамруулж болно.
- Эцэг, эхийн аль нэг нь гадаадын иргэн бөгөөд Монгол Улсын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлээгүй бөгөөд эцэг, эх хоёул хүүхдээ төрсний бүртгэлд хамруулах хүсэлтэй бол Улсын бүртгэлийн ерөнхий газраас гадаадын иргэнд регистрийн дугаар авахад 2 цаг шаардагдана.
- Эцэг, эхийн хэн нэгний өмнөх гэрлэлт дуусгавар болоогүй тохиолдолд эхээр хүүхдээ овоглох бол гэрлэлт дуусгавар болоогүй иргэн гэр өргөдөл хавсаргана.