ҮНДЭСНИЙ ЭНИЙН ГАДААД ПАСПОРТ ЗАХИАЛАХ
2026-07-07
Үндэсний энгийн гадаад паспортыг 16-аас доош насны хүүхдэд 5 жилээр, түүнээс дээш насны иргэнд 10 жилээр олгодог бөгөөд дараах баримт бичгийг бүрдүүлж өөрийн биеэр ирж захиална.
- Иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхний лавлагаа
- 16-аас доош насны иргэд төрсний гэрчилгээ, эцэг, эхийн иргэний үнэмлэх
- Тэмдэгтийн хураамж 50 ам.доллартой тэнцэх вон
- Зөөврийн дискэн /flash/ дээр гадаад паспортын зураг /эгц урдаас харсан, нүдний шилгүй, дух, чихээ гаргасан 3,5 см х 4,5 см нягтрал сайтай цээж зураг/ авчирна.
Анхаарах зүйлс:
-
Пусан хотод суугаа Консулын газар үндэсний энгийн гадаад паспортын захиалга хүлээн авснаас хойш 60 хоногийн хугацаанд УБЕГ-аас хүлээн авна.
- Цээж зургийг гадаад паспортын стандартын дагуу авахуулж https://photo.burtgel.gov.mn/ сайтад байршуулна.
- Үндэсний энгийн гадаад паспортыг итгэмжлэл үйлдэн захиалж Монголд авах боломжтой.
Засгийн газрын тогтоолын дагуу 2018 оны 01 дүгээр сарын 02-ний өдрөөс эхлэн гадаад паспортын сунгалтыг зогсоосон болно.
Монгол Улсын Иргэний Улсын бүртгэлийн хуулиар 16, 25, 45 насанд хүрсэн хүн зайлшгүй иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх шаардлагатай. Зарим иргэд иргэний үнэмлэхний хугацаа дууссаныг анзаараагүйн улмаас гадаад паспорт хэвлэгдэхгүй удаашрах явдал гардаг болохыг анхаарна уу.
Иргэн Та гадаад паспортоо Консулын газраар дамжуулан захиалахад 45-60 хоногийн дараа ирэх тул хугацаагаа сайтар тооцон үйлчилгээний төрлийг сонгоно уу.