БНСУ-ын Пусан хот дахь Консулын газар

Хаяг: Пусан хот, Хэүндэ дүүрэг, Сентөм гудамж 99, Пегсан и-Сентөм клас 1, 14 дүгээр давхар, 1410 тоот /Google maps/
Утас: 051-465-9996
Факс: 051-465-9997

Яаралтай үед холбогдох утас: 010 5339 6090

Цахим шуудан : [email protected]
Цахим хаяг: http://www.busan.consul.mn


Цагийн хуваарь:
Даваа-Баасан 09:00-13:00 14:00-18:00
Цайны завсарлага: 13.00-14.00

Бямба, Ням болон Монгол улсын тэмдэглэлт баярын өдрүүдэд
Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн дагуу амарна.

НИЙТЭЭР АМРАХ БАЯРЫН ӨДӨР
Консулын газар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн дараахь нийтээр амрах баярын өдрүүдэд тогтмол амрах болно.
1. Шинэ жил: нэгдүгээр сарын 1
2. Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2
3. Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: гуравдугаар сарын 8
4. Хүүхдийн баяр: зургадугаар сарын 1
5. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долдугаар сарын 11,12,13
6. Улс тунхагласны баяр: арван нэгдүгээр сарын 26.
Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр шилжүүлж болдог бөгөөд Засгийн газраас ийнхүү шийдвэрлэсэн тохиолдолд тухайн шийдвэрийг Консулын газар дагаж ажиллах болохыг үүгээр Та бүхэнд уламжилж байна.