images

НЭГДСЭН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГЫН ӨДРИЙН 81 ЖИЛ, СОЛОНГОСЫН ХОЙГИЙН ДАЙНД АМЬ ҮРЭГДСЭН ЦЭРЭГ ДАЙЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО.

Үйл явдлын мэдээ

2026-10-26

4

Нэгдсэн Үндэстний Байгууллагын өдрийг тохиолдуулан БНСУ-ын Пусан хотод 10 дугаар сарын 23-наас 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл “Пусан НҮБ-ын долоо хоног” (UN Weeks in Busan) арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан НҮБ-ын өдрийн 81 жилийн ойн хүндэтгэлийн ёслол МУ-аас БНСУ-ын Пусан хотод суугаа консул Ц.Жадамбаа оролцлоо.

Мөн тус хүндэтгэлийн ёслолд Пусан хотын дарга Жон Жэ Сү, Солонгосын Хойгийн дайнд амь үрэгдсэн цэрэг дайчдын дурсгалыг тус цэцэрлэгт хүрээлэнд мөнхөлсөн 10 улсын дипломат төлөөлөгчид, Пусан хотод суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, ахмад дайчдын байгууллагын төлөөлөгчид болон цэргийн алба хаагчид оролцлоо.

Тус арга хэмжээ нь Солонгосын дайны үеэр эрх чөлөө, энх тайвны төлөө хүчин зүтгэсэн НҮБ-ын гишүүн орнуудын цэрэг дайчдын гавьяаг хүндэтгэх, олон улсын хамтын ажиллагаа, энх тайвны үнэ цэнийг олон нийтэд таниулах ач холбогдолтой юм.

제81주년 유엔의 날 기념식 및 한국전쟁 전사자 추모 행사 참석

유엔의 날을 맞아 대한민국 부산광역시에서는 10월 23일부터 11월 11일까지 ‘부산 유엔위크(UN Weeks in Busan)’ 행사가 개최되고 있다.

이번 행사의 일환으로 열린 제81주년 유엔의 날 기념식에 주부산 몽골 영사 차강-웁궁 자담바께서 참석했다.

이날 기념식에는 전재수 부산광역시장을 비롯하여 유엔기념공원에 전사자가 안장된 10개국 외교 사절단과 재부 외국 공관장, 보훈단체 관계자, 군 장병 등이 참석했다.

이번 행사는 한국전쟁 당시 자유와 평화를 수호하기 위해 헌신한 유엔 회원국 참전용사들의 숭고한 희생과 공헌을 기리고, 국제사회의 협력과 평화의 소중한 가치를 널리 알리는 뜻깊은 자리였다.