ДЭЛХИЙН ХОТУУДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЁРДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО.
Хоёр дахь удаагийн “Дэлхийн хотуудын аялал жуулчлалын уулзалт” арга хэмжээний нээлтийн арга хэмжээнд МУ-аас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа оролцлоо.
Энэ удаагийн тус уулзалт нь "Дотоодын аялал жуулчлал: Хотын эдийн засаг ба аялал жуулчлалын инновацын холбоос" сэдвийн дор явагдаж байна. Тус уулзалтад 16 орны 31 хотын төлөөлөгчид, засгийн газар болон олон улсын байгууллагын албан тушаалтнууд, аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүд болон аж ахуйн нэгжийн төлөөлөгч зэрэг 700 гаруй хүн оролцож байгаа ба МУ-аас Өмнөговь аймгийн төлөөлөгчид оролцож байна.

Тус уулзалтаар орон нутгийн өвөрмөц нөөц, соёлыг аялал жуулчлалын өрсөлдөх чадвар болгон хөгжүүлж, аялал жуулчлалын инновацаар дамжуулан хотын эдийн засгийг сэргээх, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн бодлогын чиглэл болон хот хоорондын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэх юм.
Энэхүү уулзалтын хүрээнд үндсэн хуралдаан, өндөр түвшний бодлогын хуралдаан, элчин сайд нарын хуралдаан, хотын дарга нарын уулзалт, хоёр талын уулзалтууд гэх зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм.

제2회 “글로벌 도시 관광 서밋” 개막식에 참석
주부산 몽골 영사관의 차강-웁궁 자담바 영사가 제2회 “글로벌 도시 관광 서밋” 개막식에 참석했다.
이번 회의는 “로컬 관광: 도시 경제와 관광 혁신의 연계”를 주제로 개최되었다. 이번 회의에는 16개국 31개 도시의 대표단을 비롯해 정부 및 국제기구 관계자, 관광 분야 전문가, 기업 관계자 등 700여 명이 참석했으며, 몽골에서는 우므느고비 아이막(도)의 대표단이 참석했다.
이번 회의에서는 각 지역의 고유한 자원과 문화를 관광 경쟁력으로 발전시키고, 관광 혁신을 통해 도시 경제를 활성화하며 시민들의 삶의 질을 향상하기 위한 정책 방향과 도시 간 협력 방안 등을 논의할 예정이다.
아울러 회의 기간 동안 본회의, 고위급 정책 회의, 주한 외교단 회의, 시장 회의 및 양자 회담 등 다양한 프로그램이 진행될 예정이다.