ГВАНЖУ ХОТЫН АНХНЫ НАМРЫН ФЕСТИВАЛЬ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа консул Ц.Жадамбаа Чоннам Гванжу хотын Монголчуудын намрын фестивальд оролцож, хүрэлцэн ирсэн иргэдэд мэндчилгээ дэвшүүллээ.
Фестивалийг Гванжу хотын Монголчуудын холбоо, “Хайр Монгол” цуглаан, “Сэгван Монгол” цуглаан хамтран зохион байгуулсан бөгөөд тус бүс нутагт ажиллаж, амьдарч буй зуу орчим иргэн оролцлоо.

Арга хэмжээний хүрээнд волейболын тэмцээн зохион байгуулагдсан ба Монгол иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжихийн зэрэгцээ эв нэгдэл, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ болж өнгөрлөө.
전남광주통합특별시 최초의 몽골인 가을 페스티벌 개최
주부산 몽골 영사관의 차강-웁궁 자담바 영사께서 전남광주통합특별시에서 열린 몽골인 가을 페스티벌에 참석하여 행사에 참석한 몽골 국민들에게 축사를 전했다.
이번 페스티벌은 광주 몽골인협회와 ‘사랑 몽골’ 교회, ‘세광 몽골’ 교회가 공동으로 주최했으며, 해당 지역에서 거주하고 일하는 몽골 국민 약 100명이 참석했다.
행사에서는 배구대회도 진행되었다. 이번 페스티벌은 몽골 국민들이 여가 시간을 건전하게 보내고 신체 활동을 장려하는 한편, 공동체의 화합과 우정을 다지는 뜻깊은 자리가 되었다.