images

МОНГОЛ УЛСЫН ШУТИС-ИЙН САЛБАР ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

Үйл явдлын мэдээ

2026-10-20

12

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа консул Ц.Жадамбаа Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн захирал Б.Баяржавхлан болон Коосэн технологийн коллеж болон төрөлжсөн ахлах сургуулийн сургалтын үйл ажиллагаа хариуцсан ерөнхий менежер Д.Баасанхүү нарыг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар Өмнөговь аймгийн оюутнуудыг БНСУ-д мэргэжил дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх хүрээнд Пусан хотын их дээд сургуулиудтай хамтын ажиллагаа тогтоох асуудлаар талууд санал солилцлоо.

Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль нь 2022 оноос эхлэн үйл ажиллагаа эхлүүлсэн ба одоогийн байдлаар Мэдээллийн технологи, Уул уурхайн ашиглалтын технологи, Цахилгааны инженерчлэл, Уул уурхайн ашиглалтын технологи, Газрын тосны инженерчлэл зэрэг мэргэжлээр нийт 293 оюутан ба 2023 оноос эхлүүлсэн коосэн хөтөлбөр дээр 109 оюутан нийт 400 гаруй оюутан суралцаж байна.

Уулзалтаар яригдсан Пусан хотын их сургуулиудтай хамтын ажиллагаа өрнүүлэхэд тус Консулын газраас дэмжин ажиллахаа илэрхийллээ.

몽골 과학기술대학교 산하 우므느고비 아이막 기술대학교 관계자들과 면담.

주부산 몽골 영사 자담바께서 몽골 과학기술대학교 산하 우므느고비 아이막 기술대학교의 바야르자브흘란 총장과 코센(KOSEN) 기술대학 및 특성화고등학교의 교육 메니저 바산후를 접견하고 면담을 가졌다.

이번 면담에서는 우므느고비 아이막 지역 학생들에게 대한민국에서 전문성을 향상할 수 있는 기회를 제공하기 위해 부산 지역 대학들과 협력 관계를 구축하는 방안에 대해 의견을 교환했다.

우므느고비 아이막 기술대학교는 2022년부터 운영을 시작했으며, 현재 정보기술, 광산 개발 기술, 전기공학, 석유공학 등의 전공 과정에 총 293명의 학생이 재학 중이다. 또한 2023년부터 코센 교육과정을 운영하고 있으며, 해당 과정에 109명이 재학 중으로 전체 재학생은 400명 이상이다.

주부산 몽골 영사관은 이번 면담에서 논의된 부산 지역 대학들과의 협력 사업이 원활하게 추진될 수 있도록 적극 지원하겠다는 뜻을 밝혔다.