images

ПУСАН ХОТЫН СО ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ФЕСТИВАЛИЙН НЭЭЛТЭНД УРИЛГААР ОРОЛЦЛОО.

Үйл явдлын мэдээ

2026-10-22

14

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа консул Ц.Жадамбаа Пусан хотын Со дүүргээс 5 дахь удаагаа зохион байгуулсан “Эмнэлгийн аялал жуулчлалын фестиваль”-ийн нээлтийн арга хэмжээнд оролцлоо.

Энэхүү арга хэмжээнд тус дүүргийн томоохон эмнэлэг болох Пусаны Их сургуулийн эмнэлэг, Дун-А Их сургуулийн эмнэлэг, Гошин Их сургуулийн эмнэлэг болон эрүүл мэндийн төв, бусад эмнэлгийн байгууллагууд оролцож, нийт 60 гаруй үзэсгэлэнгийн талбай ажиллуулсан байна. Эдгээр талбайд эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, эмнэлгийн үйлчилгээг биечлэн туршиж үзүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулагдлаа.

부산시 서구 의료관광 페스티벌 개막식에 초청받아 참석

주부산 몽골 영사 자담바께서 부산시 서구에서 개최한 “제5회 의료관광 페스티벌” 개막식에 참석했다.

이번 행사에는 서구의 주요 의료기관인 부산대학교병원, 동아대학교병원, 고신대학교병원을 비롯해 보건의료센터 및 기타 의료기관들이 참여했으며, 총 60여 개의 전시 부스가 운영되었다. 각 부스에서는 건강 상담과 의료서비스 체험 등 다양한 프로그램이 진행되었다.