ГҮМИ ХОТЫН ГАДААД ИРГЭДИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛД ОРОЛЦЛОО
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа дэд консул Б.Билэгсайхан Умард Кёнсан мужийн Гүми хотын Гадаад иргэдийн төв болон Гүми хотын гадаад иргэдэд зөвлөгөө өгөх нэгдсэн төв, Гүми Католик ажилчдын соёлын төв, Кёнбүг гадаад ажилчдын зөвлөгөө өгөх төв, Гүми гадаад ажилчдын түр байр, "Дөрвөн улирал" Гадаад иргэдийг дэмжих нийгэмлэг зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан "Гүми хотын 21 дэх удаагийн Гадаад иргэдийн соёлын фестиваль"-д оролцлоо.

Тус арга хэмжээнд нийт 18 орны асар ажиллаж, үндэстэн бүрийн уламжлалт хоолны амталгаа, соёл, ёс заншлыг таниулахын сацуу Гүми хотод оршин суугаа гадаад иргэд болон орон нутгийн иргэдийн соёлын солилцоог дэмжих, харилцан хүндэтгэх уур амьсгалыг бүрдүүлэх, гадаад иргэдийн нийгмийн оролцоо болон дасан зохицох чадварыг дээшлүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсанаараа онцлог болж өнгөрлөө.

Энэхүү арга хэмжээний үеэр дэд консул Б.Билэгсайхан Гүми хот болон ойр орчмын бүс оршин сууж буй Монгол Улсын иргэд, олон соёлт гэр бүлүүдийн төлөөлөлтэй уулзан, тэдний ахуй нөхцөл, санал хүсэлтийг сонсож, консулын үйлчилгээ болон хууль, эрх зүйн туслалцаатай холбоотой мэдээлэл хүргэж ажиллалаа.
구미시 외국인 문화축제에 참석
주부산 몽골 영사관 빌렉사이한 부영사께서 경상북도 구미시 외국인주민센터, 구미시 외국인상담센터, 구미가톨릭근로자문화센터, 경북외국인근로자상담센터, 구미외국인근로자 임시숙소, ‘사계절’ 외국인 지원협회 등 여러 기관이 공동 주최한 “제21회 구미시 외국인 문화축제”에 참석했다.
이번 행사에는 총 18개국의 부스가 운영되어 각국의 전통 음식을 맛보고 문화와 풍습을 체험할 수 있는 다양한 프로그램이 마련되었습니다. 특히 구미시에 거주하는 외국인 주민과 지역 주민 간의 문화 교류를 활성화하고, 상호 존중하는 분위기를 조성하며, 외국인 주민의 사회 참여와 지역사회 적응을 지원하기 위해 개최되었다는 점에서 의미를 더했다.
행사에서 빌렉사이한 부영사는 구미시 및 인근 지역에 거주하는 몽골 국민과 다문화가정 관계자들을 만나 생활 여건과 건의 사항을 청취했다. 아울러 영사 민원 서비스와 법률 및 행정 지원에 관한 정보를 안내하는 등 재외국민 지원 활동을 펼쳤다.