images

ДАРХАН ХОТ, СҮХБААТАР ДҮҮРЭГ, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭМЧ НАРЫН “ЭМЧ МЭРГЭШҮҮЛЭХ ВАКУУМЖУУЛСАН СУРГАЛТ” АМЖИЛТТАЙ ДУУСЧ, СЕРТИФИКАТАА ГАРДАН АВЛАА.

Үйл явдлын мэдээ

2026-10-12

14

Монгол Улсын Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон Дархан Нэгдсэн эмнэлгийн нийт 15 эмч БНСУ-ын Пусан хотын Он нэгдсэн эмнэлэгт 2026 оны 9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл хоёр долоо хоногийн хугацаанд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж, төгсөлтийн сертификатаа гардан авлаа.

Сургалтын хөтөлбөрийн хүрээнд оролцогч эмч нар бүдүүн, шулуун гэдэсний мэс засал, хавдрын эмчилгээ, зүрх судас, эрчимт эмчилгээ, мэдрэлийн эмгэг судлал зэрэг эмнэлзүйн чиглэлээр БНСУ-ын эрүүл мэндийн салбарын дэвшилтэт технологи, оношилгоо, эмчилгээний арга барилтай танилцаж, дурангийн оношилгоо, эмчилгээ, робот мэс засал, халдвараас урьдчилан сэргийлэх болон өвчтөний аюулгүй байдлыг хангах зэрэг чиглэлээр суралцлаа.

Монгол Улсаас Пусан хотод суугаа Консулын газар нь цаашид тус сургалтыг тогтмол үргэлжлүүлж, Монголын эмч нарыг үе шаттайгаар мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах замаар хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, БНСУ-ын дэвшилтэт технологи, эмчилгээ, оношилгооны туршлагыг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр зорьж байна.

다르항시, 수흐바타르구 및 칭겔테이구 의료진 대상 ‘전문의 역량 강화 집중 연수 프로그램’ 성공적으로 마무리하여 수료증 수여

몽골 수흐바타르구 보건센터, 수흐바타르구 종합병원, 칭겔테이구 종합병원 및 다르항 종합병원 소속 의료진 총 15명이 2026년 9월 28일부터 10월 9일까지 2주간 대한민국 부산에 위치한 온종합병원에서 전문성 향상을 위한 집중 연수 프로그램에 참여하고 수료증을 수여받았다.

이번 연수 프로그램에서 참가 의료진은 종양 치료, 심혈관 질환, 중환자 치료, 신경과 등 다양한 임상 분야에서 대한민국 의료 분야의 첨단 기술과 진단 및 치료 기법을 접했다. 또한 내시경 진단 및 치료, 로봇 수술, 감염 예방, 환자 안전 관리 등 다양한 분야에 대한 교육을 받았다.

주부산 몽골 영사관은 앞으로도 본 연수 프로그램을 지속적으로 운영하고 몽골 의료진을 단계적으로 전문 연수 과정에 참여시켜 의료 인력의 역량을 강화할 계획이다. 아울러 대한민국의 첨단 의료 기술과 진단 및 치료 경험이 몽골 의료 분야에 도입될 수 있도록 적극 지원해 나갈 예정이다.