images

ON HOSPITAL БОЛОН ДАРХАН ХОТ, СҮХБААТАР ДҮҮРЭГ, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГҮҮД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧГИЙГ ҮЗЭГЛЭЛЭЭ.

Үйл явдлын мэдээ

2026-10-13

13

Монгол Улсын Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Дархан Нэгдсэн эмнэлэг Пусан хотын Он нэгдсэн эмнэлэгтэй харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

МУ-аас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа тус санамж бичиг байгуулах ёслолд оролцон үг хэллээ. Мөн тус ёслолд УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын газрын дарга М.Говьсайхан, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн захирал Б.Баярмаа, Чингэлтэй нэгдсэн эмнэлгийн дарга Х.Ганцэцэг тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Энэхүү санамж бичиг нь талууд өөрсдийн өөрсдийн эзэмшиж буй чадавх нөөц боломжийг үр дүнтэйгээр ашиглан, харилцан ажиллах замаар хоёр улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой юм.

Цаашид талууд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан мэргэшүүлэх сургалт, хөтөлбөр болон эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах хөтөлбөр хэрэгжүүлэх, эмнэлгийн үйл ажиллагаа, эмчилгээний технологи, эрдэм шинжилгээ болон практик үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл солилцох зэргээр хамтран ажиллахаар төлөвлөж байна.

온병원과 몽골 다르항시·수흐바타르구·칭겔테이구 종합병원 간 업무협약 체결

몽골 수흐바타르구 보건센터, 수흐바타르구 종합병원, 칭겔테이구 종합병원, 다르항 종합병원이 부산 온종합병원과 업무협약(MOU)을 체결했다.

주부산 몽골 자담바 영사께서 이번 업무협약 체결식에 참석해 축사를 전했다. 또한 본 업무협약 체결식에 몽골 국회의원 바트숨베렐, 울란바토르시 투자청 거비사이한 청장, 수흐바타르구 보건센터 바야르마 센터장, 칭겔테이구 종합병원 강체첵 병원장님을 비롯한 대표단이 참석했다.

이번 업무협약은 양측이 보유한 역량과 자원을 효과적으로 활용하고 상호 협력함으로써 양국 보건의료 분야의 발전에 기여하는 것을 목적으로 한다.

앞으로 양측은 의사 및 의료 전문가를 위한 전문 연수 및 교육 프로그램과 의료기관 견학 프로그램을 운영하고, 의료기관 운영 및 진료 기술, 학술 연구와 임상 실무에 관한 정보를 교류하는 등 다양한 분야에서 협력을 추진할 계획이다.