images

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХӨГЖИМТ ДРАМЫН ТЕАТРЫН УРАН БҮТЭЭЛЧИД “ТАЙГЫН ЭГШИГЛЭН” ТОГЛОЛТОО БНСУ-ЫН ПУСАН ХОТЫН ИРГЭДЭД ТОЛИЛУУЛЛАА.

Үйл явдлын мэдээ

2026-10-16

14

Монгол Улсын үндэсний өв соёл, урлагийн бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, эх орныхоо соёлын үнэт өвийг гадаад оронд сурталчлан таниулах зорилгын хүрээнд Хөвсгөл аймгийн Хөгжимт Драмын театрын уран бүтээлчид “Тайгын эгшиглэн” тоглолтоо БНСУ-ын Пусан хотын иргэдэд толилууллаа.

Хөвсгөл нутгийн байгаль, соёлын өнгө төрхийг шингээсэн “Тайгын эгшиглэн” тоглолтын уран бүтээлүүдээр үзэгчдэд Монголын урлагийн өвөрмөц хэв шинж, уянгалаг аялгуу, үндэсний соёлын баялаг уламжлалыг мэдрүүлэхийн зэрэгцээ сэтгэлийн баяр баясал, эерэг уур амьсгал бэлэглэхийг зорилоо.

몽골 홉스골 아이막 음악·드라마 극장 예술인들, 대한민국 부산 시민들에게 「타이가의 선율」 공연 선보여

몽골의 전통문화와 예술 작품을 널리 보급하고, 자국의 소중한 문화유산을 해외에 홍보하기 위해 홉스골 아이막 음악·드라마 극장 소속 예술인들이 대한민국 부산 시민들을 대상으로 「타이가의 선율」 공연을 선보였다.

홉스골 지역의 자연과 문화적 특색을 담아낸 이번 공연은 관객들에게 몽골 예술의 독창적인 특성과 아름다운 선율, 풍부한 전통문화의 유산을 소개하는 한편, 감동과 기쁨을 선사하고 긍정적이고 따뜻한 분위기를 조성하는 데 그 목적을 두었다.