ПУСАНЫ ОЛОН УЛСЫН КИНО НААДМААС ШАГНАЛ ХҮРТСЭН “ЗОГСООЛ” УСК НАЙРУУЛАГЧ, ПРОДЮСЕР, ГОЛ ДҮРИЙН ЖҮЖИГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа консул Ц.Жадамбаа 31 дэх удаагийн Пусаны олон улсын кино наадамд оролцсон “Зогсоол” уран сайхны киноны найруулагч тэргүүтэй уран бүтээлчдийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.
Найруулагч С.Бямбын тус уран бүтээлийг Монгол, Герман, Франц, Тайланд, Камбож улсын 50 гаруй уран бүтээлч хамтран, хоёр жилийн хугацаанд бүтээсэн ба тус кино наадамд олон улсын 3,000 гаруй бүтээлээс шалгарч, Vision of Jiseok Award, Hylife Vision Award, NETPAC Award, FIPRESCI Award гэсэн нэр хүндтэй дөрвөн шагналыг хүртлээ.

Энэхүү кино нь цар тахлын үеийн хүний амьдрал, нийгмийн бодит байдлыг егөөдөл, зүйрлэл, өвөрмөц кино хэлээр илэрхийлсэн тус бүтээл нь энэрэл, тэсвэр хатуужил, итгэл найдварын тухай өгүүлэх бөгөөд эгэл жирийн хүмүүсийн амьдралд улс төр болоод эдийн засгийн хүчин зүйлс хэрхэн нөлөөлдгийг харуулжээ.

부산국제영화제에서 수상한 영화 ‘ZOGSOOL’의 감독, 프로듀서 및 주연 배우들을 초청해 환담하고 축하의 뜻을 전했다.
주부산 몽골 영사 자담바께서 제31회 부산국제영화제에 초청된 장편영화 ‘ZOGSOOL’의 감독을 비롯한 제작진을 초청해 만나고 축하와 격려의 뜻을 전했다.
뱜바 감독이 연출한 이 작품은 몽골, 독일, 프랑스, 태국, 캄보디아 등 5개국의 영화인 50여 명이 참여해 2년에 걸쳐 완성한 작품이다. 이번 영화제에서 전 세계 3,000여 편의 출품작 가운데 선정되었으며, Vision of Jiseok Award, Hylife Vision Award, NETPAC Award, 국제영화비평가연맹상 FIPRESCI Award 등 권위 있는 4개 상을 수상했다.
이 영화는 코로나19 팬데믹 시기의 인간 삶과 사회 현실을 풍자와 은유, 독창적인 영화적 표현으로 담아냈습니다. 또한 연민과 인내, 희망에 관한 이야기를 통해 정치적·경제적 요인들이 평범한 사람들의 삶에 어떠한 영향을 미치는지를 보여준다.