КОНСУЛЫН ГАЗРЫН САНААЧИЛГААР АНХ УДАА МОНГОЛ УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРК, ЛИНГОРС КОМПАНИ ОЛОН УЛСЫН START-UP ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОЖ БАЙНА.
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа консул Ц.Жадамбаа Азийн гарааны бизнесийн “FLY ASIA 2026” экспогийн нээлтийн арга хэмжээнд оролцлоо. Жил бүр зохион байгуулагддаг энэхүү экспо нь энэ жил “Blue Ocean Connect” сэдвийн хүрээнд далай, тэнгис болон хиймэл оюун ухаан (AI)-ийг гол чиглэлээ болгон зохион байгуулагдаж байна.
Тус экспогийн нээлтийн арга хэмжээнд Пусан хотын захирагч Жон Жэ Сү, Пусаны технологи, старт-ап, хөрөнгө оруулалтын агентлагийн дарга Ким Сү Жин, Саудын Арабын хаант улсын ЭСЯ-ны Худалдааны атташе Саийд Алмаданы нар мэндчилгээ дэвшүүлэв.

Консулын газрын санаачилгаар Монгол Улсаас анх удаа Мэдээлэл технологийн үндэсний парк, Лингорс институт, Скай фист ХХК нар тус экспод оролцож байна.
Хоёр улсын мэдээлэл технологийн салбар болон гарааны бизнесийн салбарыг хөгжүүлэх хүрээнд Мэдээлэл технологийн үндэсний парк болон Пусаны технологи, старт-ап, хөрөнгө оруулалтын агентлаг хамтын ажиллагааны санамж бичгийг тус экпогийн үеэр байгууллаа.

주부산 몽골 자담바 영사께서 아시아 스타트업 엑스포 ‘FLY ASIA 2026’ 개막식에 참석했다. 매년 개최되는 ‘FLY ASIA’는 올해 “Blue Ocean Connect”를 주제로 해양, 수산 분야와 인공지능(AI)을 주요 분야로 내세워 개최되고 있다. 이번 엑스포 개막식에서는 전재수 부산시장, 김수진 부산기술창업투자원장, 사우디아라비아 왕국 대사관 상무관 사이드 알마단 등이 축사를 전했다. 이번 행사는 영사관의 주도로 몽골에서 최초로 몽골 국립 IT 파크와, 링고스 인스티튜트(Lingors Institute), 스카이 피스트(Sky Fist) LLC가 참가하여 몽골의 IT 및 스타트업 분야를 소개하고 있다. 또한 양국의 정보통신기술 및 스타트업 분야 발전을 위한 협력의 일환으로, 몽골 국립 IT파크와 부산기술창업투자원은 이번 엑스포 기간 중 업무협약(MOU)을 체결했다.