CONCUL CUP – 2026
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд Консулын тойргийн Өмнөд бүсэд оршин суугаа Монгол иргэдийн дунд жил бүр уламжлал болгон “CONSUL CUP - 2026” спортын нэгдсэн наадмыг сагсан бөмбөг болон гар бөмбөгийн төрлөөр зохион байгуулагдана.
Хэзээ: 2026 оны 11-р сарын 14-15-ны өдрүүдэд
Хаана: Пусан хот Кижан сум, Биеийн тамирын төв 부산 기장군 일광읍 체육공원1로 29
“CONSUL CUP - 2026” СПОРТЫН НЭГДСЭН НААДМЫН ШАГНАЛ:
Сагсан бөмбөг:
1-р байр алтан медаль, талархал, шилжин явах цом 1,000,000 вон
2-р байр мөнгөн медаль, талархал, 800,000 вон
3-р байр хүрэл медаль, талархал 500,000 вон
Гар бөмбөг:
1-р байр алтан медаль, талархал, шилжин явах цом 1,000,000 вон
2-р байр мөнгөн медаль, талархал, 800,000 вон
3-р байр хүрэл медаль, талархал 500,000 вон
Шилдэг хөгжөөн дэмжигч хот:
Шилжин явах цом, талархал, 400,000 вон
БАГИЙН МЭДҮҮЛЭГ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА БОЛОН ХАЯГ:
Өмнөд бүсийн спортын нэгдсэн наадамд оролцох багийн мэдүүлгийг 2026 оны 11-р сарын 11-ний өдрийн 18:00 цаг хүртэл цахим шуудангаар хүлээн авна. Нэг хотоос хэдэн ч баг оролцох боломжтой.
Хүлээн авах хаяг: [email protected]
Мэдээлэл авах утас: 051-465-9996
Тэмцээний удирдамж болон мэдүүлгийг доорх холбоосоор татаж авна уу.