images

ПУСАН ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА КАН МҮ ГИЛ КОНСУЛЫН ГАЗАРТ ЗОЧИЛЛОО.

Мэдээлэл

2026-10-06

9

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа консул Ц.Жадамбаа, БНСУ-ын Пусан хотын ИТХ-ын дарга Кан Мү Гил-ийг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтаар консул Ц.Жадамбаа Пусан хотын ИТХ-ын дарга Кан Мү Гил-д консулын газрын үйл ажиллагааны талаар танилцууллаа. Пусан хотын ИТХ-ын дарга Кан Мү Гил тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 10 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотын ИТХ-д албан айлчлал хийхээр болсон ба энэхүү айлчлалыг хийхэд дэмжиж ажилласан консул Ц.Жадамбаа болон тус КГ-ын албан хаагчдад Пусан хотын ИТХ-ын дарга Кан Мү Гил талархал илэрхийллээ. Энэ жил Улаанбаатар хот болон Пусан хотын хооронд найрамдалт хамтын ажиллагаа байгуулсны 10 жилийн ой тохиож байгаагаараа энэ удаагийн айлчлал онцлог болж байна.