images

КОНСУЛЫН ГАЗРЫН САНААЧИЛГААР ON НЭГДСЭН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛСАН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ, ЭМ ОЛГОХ САЙН ДУРЫН АЖИЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Мэдээлэл

2026-10-05

8

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотод суугаа Консулын газар ОН эмнэлэгтэй хамтран 2026 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Пусан хотод оршин суугаа Монгол Улсын иргэдэд зориулсан үнэ төлбөргүй эмнэлгийн үзлэг, оношилгоог зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Консулын тойрогт оршин суугаа 60 гаруй Монгол Улсын иргэн хамрагдаж, эмчийн үзлэг, эрүүл мэндийн зөвлөгөөнд хамрагдав. Үзлэгийн үр дүнд үндэслэн эмчийн зааврын дагуу шаардлагатай эмийг иргэдэд үнэ төлбөргүй олголоо.
Мөн ОН эмнэлэгт мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдаж буй Монгол Улсын 15 эмч тус арга хэмжээнд оролцож, БНСУ-ын эмч нартай хамтран ажиллаж туршлага солилцлоо.
Энэхүү арга хэмжээ нь БНСУ-д оршин суугаа Монгол Улсын иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ойртуулахын зэрэгцээ хоёр улсын эмнэлгийн байгууллага, эмч мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох ач холбогдолтой боллоо.


Цаашид энэхүү үнэ төлбөргүй үзлэг, оношилгооны арга хэмжээг улирал бүр тогтмол зохион байгуулах хүсэлтийг Консулын газраас ОН нэгдсэн эмнэлгийн удирдлагад тавьсан бөгөөд тус эмнэлгийн удирдлагын зүгээс хүсэлтийг нааштайгаар хүлээн авч, цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.