images

ОЛОН СОЁЛТ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ, ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГО ДОР БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУД НЭГДЛЭЭ!

Үйл явдлын мэдээ

2026-09-29

7

Кённам мэйл хэвлэлийн байгууллагаас зохион байгуулсан “2026 Кённам Олон соёлт боловсролын үзэсгэлэн” арга хэмжээнд Монгол улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа оролцов.

Тус арга хэмжээний нээлтэд Өмнөд Кёнсан мужийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Пак Жүн Ду, Өмнөд Кёнсан мужийн Боловсролын газрын дарга Гүон Сүн Ги, Кимхэ хотын дарга Жон Ён Дү нарын зэрэгцээ БНСУ-д суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар болон төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчид оролцов.

Үзэсгэлэнгийн үеэр Өмнөд Кёнсан муж болон Кимхэ хотын 40 гаруй цэцэрлэг, сургууль, олон соёлт боловсролын байгууллага оролцож, олон соёлт боловсролын чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хөтөлбөр, сургалт, үйлчилгээний талаарх мэдээллийг иргэдэд танилцуулж, төрөл бүрийн арга хэмжээг зохион байгууллаа.

”2026 Кённам Олон соёлт боловсролын үзэсгэлэн” нь олон соёлт гэр бүл, иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, өөр өөр улс орон, соёлын талаарх ойлголтыг дээшлүүлэх, харилцан хүндэтгэл, ойлголцлыг дэмжих зорилготойгоор зохион байгуулагдсан юм.

경남매일신문사가 주최하는 2026 경남다문화교육박람회에 주부산 몽골영사관 차강-웁궁 자담바 영사가 참석하였다.

 이번 박람회 개막식에는 박준 경상남도의회 의장, 권순기 경상남도교육감, 정영두 김해시장을 비롯하여 주한 외국 공관장 및 외교단 관계자, 정부 공공기관 및 민간기업 관계자 등이 참석하였다.

 경상남도 및 김해시 소재 40여 개의 유치원 학교와 다문화교육 관련 기관이 참여하여, 다문화교육 분야에서 추진하고 있는 다양한 사업과 프로그램, 교육 및 서비스 등에 대한 정보를 소개하고 다양한 체험문화 프로그램을 운영하였다.

 2026 경남다문화교육박람회는 다문화가족 및 이주배경 주민의 사회 참여를 확대하고, 서로 다른 국가와 문화에 대한 이해를 높이는 한편, 상호 존중과 이해를 증진하기 위한 목적으로 개최되었다.