images

ГВАНГЖҮ БИЕННАЛЬ-д МОНГОЛ УЛС ҮНДЭСНИЙ ПАВИЛОНОО НЭЭЛЭЭ

Үйл явдлын мэдээ

2026-10-01

9

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа БНСУ-ын Гвангжү хотод болсон 16 дахь удаагийн Гвангжү Биенналь – Монгол Улсын үндэсний павильоныг нээж, мэндчилгээ дэвшүүлэв.

Тус биенналийн Монгол Улсын үндэсний павильон нь “ӨНӨДИЙН БА АЛСЫН: Хамтын ой санамж ба орчин үеийн сорилт” сэдвийн дор 2026 оны 11-р сарын 12-ныг хүртэл зохион байгуулагдаж байгаа ба тус павильонд Монгол улсын орчин үеийн урлагийн уран бүтээлчид болох Б.Бат-Эрдэнэ, Б.Баатарзориг, У.Нарбаясгалан, Ц.Түвшинжаргал нар уран бүтээлээ толилуулж байна.

Гванжүгийн Биенналь нь 1995 онд анх зохион байгуулагдаж эхэлсэн ба энэ жил 16 дахь удаагаа “Чи амьдралаа өөрчлөх ёстой” сэдвийн дор зохион байгуулагдаж байна.