ТЭГҮ ХОТЫН “БЭСРЭГ НААДАМ”-Д КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ!
БНСУ-ын Ургацын баярыг тохиолдуулан Монгол иргэдийн холбооноос 7 дахь жилдээ зохион байгуулж буй Монголчуудын “БЭСРЭГ НААДАМ” Тэгү хотноо зохион байгуулагдав.
Арга хэмжээний үеэр үндэсний бөхийн барилдаан, шагайн харваа, сагсан бөмбөг зэрэг спортын тэмцээн, уралдаан зохион байгуулагдаж, Монголын үндэсний өв соёл, уламжлалт зан заншлыг сурталчлан таниулсан арга хэмжээ болов.

Энэ үеэр Консулын газраас тус арга хэмжээний үеэр иргэдэд итгэмжлэл, нотариатын үйлчилгээ, гадаад паспорт захиалга зэрэг консулын үйлчилгээг үзүүлж, иргэдийн санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсон, холбогдох мэдээлэл, зөвлөгөөг өгч ажиллав!

대한민국 추석명절을 맞아 몽골시민협회가 주최하는 제7회 몽골인 베스렉 나담 행사가 대구광역시에서 개최되었습니다.
이번 행사에서는 몽골 전통 씨름, 샤가이 쏘아 맞추기, 농구 등 다양한 체육 및 문화 행사가 진행되었으며, 몽골의 전통문화와 고유한 풍습을 널리 알리고 공유하는 뜻깊은 자리가 마련되었습니다.
한편, 행사 기간 중 주부산몽골영사관은 현장에서 우리 국민을 대상으로 위임장 작성 및 공증 업무, 여권 신청 등 다양한 영사 서비스를 제공하였습니다. 또한 재외국민들의 애로사항과 건의사항을 청취하고, 관련 정보와 상담을 제공하는 등 적극적인 영사 지원 활동을 실시하였습니다.