БНХАУ-ын 77 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО
Монгол улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа БНХАУ-аас БНСУ-ын Пусан хотод суугаа Ерөнхий консулын газраас зохион байгуулсан БНХАУ байгуулагдсаны 77 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд урилгаар оролцов.
Тус арга хэмжээг нээн Ерөнхий консул Чэн Ри Биао хэлсэн үгэндээ БНХАУ байгуулагдсаны 77 жил, Хятадын Коммунист нам байгуулагдсаны 105 жилийн хугацааны хөгжил дэвшил, ололт амжилтын талаар дурдаад, “Нэг Хятад” зарчмын талаар танилцууллаа.
Түүнчлэн тус арга хэмжээнд Пусан хотын ИТХ-ын дарга Кан Мү Гил, Улсын Их Хурлын гишүүн Пак Сон Мин, Пусан хотын захиргааны дэд дарга Ким Гён Дог, Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин, Тэгү болон Үльсан хотын олон улсын харилцааны элчин сайд нар, Пусан хотод суугаа дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүнүүд болон БНХАУ-аас БНСУ-ын Пусан хотод суугаа Ерөнхий консулын газартай хамтран ажилладаг байгууллага, их, дээд сургууль, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл, иргэд, оюутнуудын төлөөлөл зэрэг нийт 220 орчим хүн оролцов.
중화인민공화국 창립 77주년 기념 리셉션 참석
주부산 몽골영사관 자담바 영사께서 주부산중국총영사관에서 주최한 중화인민공화국 창립 77주년 기념 리셉션에 초청받아 참석했다.
이날 행사에서 진일표 주부산중국총영사께서 환영사를 통해 중화인민공화국 창립 77년과 중국공산당 창당 105년 동안 이룩한 발전과 성과를 되돌아보고, ‘하나의 중국’ 원칙에 대해 소개했다.
아울러 이번 행사에는 강무길 부산시의회 의장, 박성민 국회의원, 김경덕 부산시 행정부시장, 임병진 동북아시아지역자치단체연합 사무총장, 대구광역시 및 울산광역시 국제관계대사, 주부산 외교단장들을 비롯해 주부산중국총영사관과 협력하고 있는 기관 및 대학, 언론기관 관계자, 시민과 학생 대표 등 약 220명이 참석했다.