МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СПОРТЫГ СУРТАЛЧЛАХ ПАРАД ПУСАН ХОТНОО АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газрын дэмжлэгтэйгээр Монголын үндэсний спортын хороо, ССАЖЗ-ийн яамнаас санаачлан хэрэгжүүлсэн “Монголын үндэсний спортыг сурталчлах парад” Пусан хотын иргэдийн цэцэрлэгт хүрээлэн, Хэүндэ далайн эрэг дээр амжилттай зохион байгуулагдлаа.
_1790143564.jpeg)
Энэхүү парад нь Монгол улсын үндэсний спорт, түүхэн уламжлал, өв соёлоо БНСУ-ын иргэд, гадаадын жуулчдад сурталчлан таниулах зорилгыг агуулсан юм.

Тус парадад Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, Улсын арслан Б.Бат-Өлзий, Монгол улсын улсын наадмын мэргэн харваачид, Монголын шагайн холбооны тэргүүн Ш.Отгонбаяр тэргүүтэй харваачид, Монголын жороо морины холбооны тэргүүн болон Physical Asia шоуны шилдэг оролцогч Б.Энх-Оргил, Э.Лхагва-Очир нар манлайлан оролцож, үндэсний спорт, соёлыг олон нийтэд танилцууллаа.

Мөн парадад БНСУ-ын өмнөд бүсэд ажиллаж, амьдарч буй Монгол улсын 200 гаруй иргэд оролцон хамтдаа алхсан бөгөөд уг парад Пусан хотын иргэдэд Монгол улсын үндэсний спортыг онцгой хэлбэрээр танилцуулсан арга хэмжээ боллоо.

몽골 전통 스포츠 홍보 퍼레이드, 부산에서 성황리에 개최
주부산 몽골영사관의 지원과 몽골 국립체육위원회 및 체육문화관광부의 주도로 추진된 "몽골 전통 스포츠 홍보 퍼레이"가 부산시민공원과 해운대 해변 일대에서 성공적으로 개최되었다.
이번 퍼레이드는 몽골의 전통 스포츠와 역사적 전통, 문화유산을 대한민국 국민과 외국인 관광객들에게 널리 알리고 소개하기 위해 마련되었다.
이번 행사에는 몽골 씨름 챔피언 에르헴바야르, 바트-울지, 몽골 나담 축제의 명궁수들, 몽골 샤가이 연맹 회장 어트겅바야르를 비롯한 궁수들, 몽골 조로말 협회 회장, 그리고 “Physical: Asia” 프로그램의 우수 참가자인 엥흐어르길과 락와-어치르 등이 참여하여 몽골의 전통 스포츠와 문화를 대중에게 소개했다.
또한 대한민국 남부 지역에 거주 중인 200여 명의 몽골 국민들이 퍼레이드에 함께 참여하여 행진했다.