images

МУҮУИТ, ПУСАНЫ ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ТӨВИЙН УДИРДЛАГУУД ХОЁР ОРНЫ СОЁЛ УРЛАГИЙН САЛБАРЫГ ХАРИЛЦАН СУРТАЛЧЛАХ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАМЖ БИЧИГ ЗУРЛАА.

Үйл явдлын мэдээ

2026-09-14

3

Монгол Улсын соёл, урлагийг БНСУ-д таниулах, сурталчлах, хоёр орны соёл, урлагийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд 2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсаас Пусан хотод суугаа Консулын газар, БНСУ-ын Пусан хотын Үндэсний урлагийн төв, Монголын Үндэсний Урлагийн Их Театрын хооронд найрсаг хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Тус санамж бичигт Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа, Үндэсний Урлагийн Их Театрын захирал Г.Цоггэрэл болон Пусан хотын Үндэсний урлагийн төвийн дарга Пак Сон Бом нар гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хоёр улсын соёл, урлагийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, уламжлалт тайзны урлагийн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хоёр орны уран бүтээлчдийн харилцан солилцоо, туршлага судлах боломжийг нэмэгдүүлэх, хамтарсан уран бүтээл, төсөл, тоглолтыг зохион байгуулах, цаашид уламжлал болгон жил бүр хамтарсан тоглолт, соёлын арга хэмжээ зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

몽골 국립예술대극장과 국립부산국악원, 양국 문화예술 분야 상호 홍보 및 협력 확대를 위한 양해각서 체결

몽골의 문화예술을 대한민국에 알리고 양국 간 문화예술 교류 및 협력을 확대하기 위한 노력의 일환으로, 2026년 9월 11일 주부산 몽골영사관, 부산국립국악원 및 몽골 국립예술대극장 간 우호협력 양해각서(MOU)를 체결되었다.

이번 양해각서에는 주부산 몽골영사관의 자담바 영사, 몽골 국립예술대극장 척게렐, 국립부산국악원 박성범 원장이 각각 서명했다.

양측은 이번 양해각서를 바탕으로 양국 간 문화예술 교류와 협력을 확대하고, 전통 공연예술 분야의 협력을 강화하기로 했다. 또한 양국 예술인들의 상호 교류와 경험 공유 기회를 확대하고, 공동 창작 작품과 프로젝트 및 공연을 기획·개최하는 등 다양한 분야에서 협력해 나가기로 뜻을 모았다.

아울러 향후 양국의 문화예술 교류를 지속적으로 발전시키기 위해 매년 공동 공연 및 문화행사를 정례적으로 개최하는 방안도 적극 추진하기로 했다.