images

“ҮЗЭСГЭЛЭНТ МОНГОЛ” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Үйл явдлын мэдээ

2026-09-15

3

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд Монголын түүх, соёл, байгаль, нүүдлийн ахуйг сурталчлан таниулах зорилгоор “Үзэсгэлэнт Монгол” гэрэл зургийн үзэсгэлэнг 2026 оны 9 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулж, Консулын газрын 10 жилийн ойн Хүндэтгэлийн арга хэмжээ болон “Монголын сайхан орон” тоглолтын үеэр Монгол, БНСУ-ын зочдод толилууллаа.

Тус үзэсгэлэнд Монгол орны өргөн уудам нутаг, онгон байгаль, өвөрмөц газар зүйн тогтоц, төрийн тахилгат уул хайрхан, нүүдэлчин ард түмний түүх, соёл, өв уламжлал, байгальтайгаа харилцах уламжлалыг харуулсан 10 уран бүтээлчийн 22 гэрэл зургийн бүтээлийг дэлгэн үзүүллээ.

Үзэсгэлэнд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны гишүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зургийн мастер Д.Октябрь, байгалийн гэрэл зургийн мастер Б.Баяр, мастер гэрэл зурагчин П.Баттулга, Н.Сүхбат нарын зэрэг уран бүтээлчдийн бүтээл багтсан юм.

Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан Монгол орны байгаль, түүх, соёлын онцлогийг БНСУ-ын зочдод гэрэл зургийн бүтээлээр танилцуулахын зорьсон юм.

“아름다운 몽골” 사진전이 성공적으로 막을 내렸다.

주부산 몽골영사관은 설립 10주년을 맞아 몽골의 역사와 문화, 자연환경 및 유목생활을 널리 알리기 위한 “아름다운 몽골” 사진전을 2026년 9월 10일부터 12일까지 개최하였다. 이번 사진전은 부산영사관 설립 10주년 기념행사 및 “아름다운 몽골” 공연 기간에 함께 마련되어 몽골과 대한민국의 주요 내빈과 관람객들에게 선보였다.

이번 사진전에서는 몽골의 광활한 대지와 때묻지 않은 자연, 독특한 지형과 지질경관, 국가 차원에서 제사를 올리는 성산과 명산, 유목민의 역사와 문화, 전통과 유산, 그리고 자연과 조화롭게 살아가는 전통적인 생활방식을 담은 10명의 작가의 사진 작품 총 22점을 전시하였다.

사진전에는 사진작가 어크탸브르, 바야르, 바트톨가, 수흐바트 등 몽골을 대표하는 사진작가들의 작품이 포함되었다.

이번 “아름다운 몽골” 사진전을 통해 대한민국 관람객들에게 몽골의 아름다운 자연과 유구한 역사, 독특한 문화적 특색을 사진예술로 소개하고, 몽골의 자연과 전통문화에 대한 이해와 관심을 높이는 뜻깊은 기회를 마련하였다.