МУҮУИТ-ЫН “МОНГОЛЫН САЙХАН ОРОН” УРЛАГИЙН ТОГЛОЛТ ҮЗЭГЧДИЙН АЛГА ТАШИЛТ, СЭТГЭЛ ХӨДЛӨЛ, ХҮНДЛЭЛ ДУНД МОНГОЛЫН УРЛАГИЙГ ТӨГС ТАНИУЛАН ӨНДӨРЛӨЛӨӨ.
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Үндэсний Урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолтыг Пусан хотын Үндэсний урлагийн төвд 2026 оны 9 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус тоглолтод МУҮУИТ-ын захирал Г.Цоггэрэл тэргүүтэй 46 уран бүтээлчид оролцож, МУ-ын үндэсний урлагийн сор болсон 15 бүтээлийг толилууллаа.

“Монголын сайхан орон” тоглолтыг нээж Консул Ц.Жадамбаа үг хэлсэн ба тэрээр үгэндээ тус тоглолт нь Монгол Улсын соёл, урлагийг БНСУ-д сурталчлан таниулах төдийгүй хоёр орны ард түмний нөхөрлөлийг улам бататгах соёлын чухал үйл явдал болж буйг цохон тэмдэглэв.
Тоглолт зохион байгуулсан Пусан хотын Үндэсний урлагийн төвийн Ёнагдан концертын танхим нь 528 хүний суудалтай бөгөөд 2 өдрийн тоглолт танхим дүүрэн үзэгчидтэй болж БНСУ-ын төдийгүй өмнөд бүсэд оршин суугаа Монгол улсын иргэдийн алга ташилт, сэтгэл хөдлөл, хүндлэл дунд өндөрлөлөө.
Тоглолтыг үзсэн БНСУ-ын иргэд тус Консулын газарт энэхүү тоглолтыг 2027 онд дахин тоглуулах хүсэлтийг ирүүлсээр байна.
몽골국립예술대극장의 ‘아름다운 몽골’ 공연, 관객들의 갈채와 감동, 존경 속에 몽골 예술을 완벽히 알리며 성황리에 막을 내렸다.
주부산 몽골 영사관 설립 10주년을 기념하여 몽골국립예술대극장의 ‘아름다운 몽골’ 공연이 2026년 9월 11일과 12일 양일간 국립부산국악원에서 성공적으로 개최되었다.
이번 공연에는 몽골국립예술대극장 척게렐 사장을 비롯한 46명의 아티스트가 참가하여 몽골 민족 예술의 정수인 15개 작품을 선보였다.
‘아름다운 몽골’ 공연의 개막식에서 자담바 영사는 축사를 통해 이번 공연이 몽골의 문화와 예술을 대한민국에 알릴 뿐만 아니라 양국 국민의 우호를 더욱 공고히 하는 중요한 문화적 계기가 됨을 강조했다.
공연이 열린 국립부산국악원 연악당은 528석 규모로, 이틀간의 공연 모두 전석 매진을 기록하며 한국인 관객은 물론 남부 지역에 거주하는 몽골 국민들의 뜨거운 박수와 감동, 존경 속에서 마무리되었다. 공연을 관람한 한국인 관객들은 주부산 몽골영사관에 2027년에도 이 공연을 다시 개최해 달라는 요청을 지속해서 보내오고 있다.