images

ПУСАН ХОТЫН ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ТӨВД ЖИЛ БҮР МОНГОЛ УЛСААС ШИЛДЭГ УРЛАГИЙН БАГИЙГ УРЬЖ ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО.

Үйл явдлын мэдээ

2026-09-01

4

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Пусан хотын Үндэсний Урлагийн төвийн шинээр томилогдсон дарга Пак Сан Бом -той танилцах уулзалт хийлээ.

Уулзалтаар Монголын Үндэсний урлагийн их театрын бүрэн хэмжээний тоглолтын бэлтгэл ажлын явц болон цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын иргэдэд соёл урлагаар дамжуулан үндэсний өв соёл, уламжлалыг сурталчлах ажлыг хэрэгжүүлэх, цаашид жил бүр харилцан хоёр улсын соёлын байгууллагын мэргэжлийн тоглолтыг зохион байгуулах асуудлаар санал солилцлоо.

Пусан хотын Үндэсний Урлагийн төвийн дарга Пак Сан Бом-ын зүгээс Пусан хотын Үндэсний урлагийн төвийн уран бүтээлчид Монгол Улсад бүрэн хэмжээний тоглолтыг Монгол улсад зохион байгуулахад Консулын газраас онцгойлон дэмжиж ажиллахыг хүслээ.

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд Монголын Үндэсний урлагийн их театрын бүрэн хэмжээний тоглолт Пусан хотын Үндэсний урлагийн төвийн их танхимд 2026 оны 9-р сарын 11, 12-нд зохион байгуулагдана.

Мөн энэхүү тоглолтын үеэр Пусан хотын Үндэсний урлагийн төвийн танхимд “ҮЗЭСГЭЛЭНТ МОНГОЛ” фото зургийн үзэсгэлэн зохион байгуулагдах бөгөөд нийт 22 уран бүтээл олонд танилцуулна.

부산 국립국악원에서 매년 한국-몽골 우수 예술단 초청 공연 개최 논의

주부산몽골영사관 자담바 영사는 부산 국립국악원 신임 박상범 원장과 면담을 가졌다.

이번 면담에서는 몽골 국립예술대극장의 대규모 공연 준비 현황과 향후 협력 확대, 문화예술을 통한 양국 국민 대상 전통 문화유산 홍보, 향후 매년 양국 문화기관 간 전문 공연 상호 개최 방안에 대해 의견을 나누었다.

부산 국립국악원 박상범 원장은 부산 국립국악원 예술단원들의 몽골 현지 대규모 공연 개최 시 영사관 측의 적극적인 지원과 협조를 요청했다.

주부산몽골영사관 설립 10주년을 기념하여 몽골 국립예술대극장의 대규모 공연이 2026년 9월 11일과 12일 양일간 부산 국립국악원에서 개최될 예정이다.

또한 이번 공연 기간 동안 부산 국립국악원에서 '아름다운 몽골' 사진전이 함께 열리며, 총 22점의 작품이 공개된다.