images

“ҮЗЭСГЭЛЭНТ МОНГОЛ” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН КОНСУЛЫН ГАЗРЫН 10 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ПУСАН ХОТНОО БОЛНО.

Мэдээлэл

2026-08-31

1

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд “Үзэсгэлэнт Монгол” гэрэл зургийн үзэсгэлэн 2026 оны 09-р сарын 10-12 өдрүүдэд Пусан хотноо зохион байгуулагдана.

Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэн нь Монгол орны өргөн уудам нутаг, давтагдашгүй байгалийн өвөрмөц тогтоц, нүүдэлчин ард түмний түүх соёл, өв уламжлалын онцлогийг гэрэл зургийн бүтээлээр дамжуулан БНСУ-ын үзэгчдэд сурталчлахад чиглэнэ.

Фото зургийн үзэсгэлэн 2026 оны 09-р сарын 10-ний 18:00 цагт Пусан хотын Парадайс зочид буудалд нээгдэх бол 09-р сарын 11-12 өдрүүдэд Пусан хотын Үндэсний урлагийн төвийн танхимд олноо танилцуулагдана.

Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны гишүүн, СГЗ, гэрэл зургийн мастер Д.Октябрь, байгалийн гэрэл зургийн мастер Б.Баяр, мастер гэрэл зурагчин П.Баттулга, Н.Сүхбат зэрэг 10 уран бүтээлчдийн үзэсгэлэнт байгалийн сэдвээр бэлтгэсэн Монгол орны байгалийн үзэсгэлэнт төрх, дөрвөн зүг найман зовхист сүндэрлэн орших төрийн тахилгат уул, хайрхад болон ариун дагшин байгалийн сүр хүч, түүхэн үнэ цэнэ, байгаль экологийн онцлог, өв соёлын ач холбогдлыг харуулсан 22 уран бүтээлүүдийг дэлгэн толилуулна.