ПУСАН ХОТЫН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАЖ БУЙ МОНГОЛ ОЮУТНЫГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАХ, ДАДЛАГАЖУУЛАХ ЧИГЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАХААР САНАЛ СОЛИЛЦЛОО.
МУ-аас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа БНСУ-ын Пусан хотын ИТХ-ын дарга Кан Мү Гил-тэй танилцах албан уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Консул Ц.Жадамбаа БНСУ-ын Пусан хотын ИТХ-ын дарга Кан Мү Гил-д орон нутгийн сонгуульд ялалт байгуулан Пусан хотын ИТХ-ын даргаар томилогдсонд нь баяр хүргэлээ.
Тус уулзалтаар талууд Пусан хотод оршин суугаа Монгол Улсын иргэдийн дунд тулгамдаж буй эрх зүйн болон захиргааны үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, Пусан хотын ИТХ болон Улаанбаатар хотын ИТХ болон орон нутгийн ИТХ-ын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцоо.

Уулзалтын үеэр Консул Ц.Жадамбаа Пусан хотын их сургуулиудад суралцаж буй монгол оюутнуудыг Пусан хотын ААНБ-уудад дадлагажуулах, төгсөөд ажлын байр хангах, ажлын байр хайх явцад дэмжлэг үзүүлж ажиллахыг хүссэн ба энэхүү хүсэлтийг Пусан хотын ИТХ-ын дарга Кан Мү Гил нааштайгаар хүлээн авч судалж үзэхээ илэрхийллээ.
부산 지역 대학교에 재학 중인 몽골 학생들의 취업 및 현장실습 지원을 위해 협력하기로 의견을 나누었다.
주부산 몽골영사관 자담바 영사가 부산광역시의회 강무길 의장과 공식 접견을 가졌다.
접견에 앞서 자담바 영사는 지방선거를 통해 취임한 강무길 의장에게 축하 인사를 전했다.
이어진 면담에서 양측은 부산 거주 몽골 국민들의 법률 및 행정 서비스 접근성을 제고하는 방안을 비롯해, 부산시의회와 울란바토르시의회 등 양국 지방의회 간 교류·협력을 한층 확대해 나가기로 뜻을 모았다.
특히 자담바 영사는 부산 지역 대학교에 재학 중인 몽골 학생들이 지역 기업 및 기관에서 현장실습을 경험하고, 졸업 후 실질적인 취업으로 이어질 수 있도록 시의회 차원의 적극적인 지원과 관심이 필요하다고 요청했다.
이에 대해 강무길 부산시의회 의장은 몽골 유학생들의 현장실습 및 구직 지원 요청에 대해 긍정적인 뜻을 밝히며, 구체적인 지원 및 협력 방안을 다각도로 검토하겠다고 화답했다.