images

ПУСАН ХОТОД МОНГОЛ СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙГ СУДЛАХ САНАЛ ТАВИЛАА

Үйл явдлын мэдээ

2026-08-18

1

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх О.Батхүүгийн хамт Пусан хотын Боловсролын газрын дарга Ким Сог Жүн-тэй уулзаж, боловсролын салбарын хамтын ажиллагаа болон Пусан хотод Монгол сургууль байгуулах боломжийн талаар санал солилцлоо.

Энэхүү уулзалтаар Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх О.Батхүү Пусан хотод Монгол сургууль байгуулах эрх зүйн орчин, хэрэгцээ шаардлага, байршил болон хэрэгжүүлэх боломж нөхцөлийг судалж үзэх хүсэлтийг Пусан хотын Боловсролын газрын дарга Ким Сог Жүнд албан ёсоор илэрхийлэв.

Уулзалтын үеэр Пусан хот болон тус бүс нутагт оршин суугаа Монгол Улсын иргэдийн хүүхдүүдэд эх хэл, үндэсний түүх, соёл, өв уламжлалаа хадгалан суралцах боломж бүрдүүлэхийн зэрэгцээ Монгол, Солонгосын боловсрол, соёлын харилцааг улам өргөжүүлэхэд Монгол сургууль чухал ач холбогдолтой болохыг онцоллоо.

Пусан хотын Боловсролын газрын дарга Ким Сог Жүн Монголын талаас тавьсан саналыг эергээр хүлээн авч, холбогдох эрх зүйн зохицуулалт болон бодит боломж нөхцөлийг судалж үзэхээ илэрхийлэв.

Талууд цаашид уг асуудлаар холбогдох байгууллагуудын түвшинд мэдээлэл солилцож, Пусан хотод Монгол сургууль байгуулах боломжийг бодитойгоор судлах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Энэхүү уулзалт нь БНСУ-д амьдарч буй Монгол хүүхдүүдийн боловсролын орчныг сайжруулах, эх хэл, үндэсний өв соёлоо хадгалан хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол Улс, БНСУ-ын боловсролын салбарын хамтын ажиллагааг орон нутгийн түвшинд өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой алхам болно гэж талууд үзэж байна.

부산광역시 몽골학교 설립 가능성 검토 제안

주부산 몽골영사관 자담바 영사께서 몽골 총리 바트후 보좌관과 함께 부산광역시교육청 김석준 교육감과 만나 교육 분야 협력 및 부산 지역 내 몽골학교 설립 가능성에 대해 의견을 교환했다.

이 자리에서 바트후 보좌관께서 부산 지역에 몽골학교를 설립하기 위한 법적·제도적 여건, 교육 수요, 적정 입지 및 구체적인 추진 가능성과 조건 등을 종합적으로 검토해 줄 것을 부산광역시교육청 김석준 교육감에게 공식적으로 요청했다.

또한 부산 및 인근 지역에 거주하는 몽골 국민 자녀들이 모국어와 몽골의 역사·문화·전통을 배우고 계승할 수 있는 교육 환경을 조성하는 동시에, 몽골과 대한민국 간 교육·문화 교류를 더욱 확대하는 데 있어 몽골학교 설립이 중요한 의미를 갖는다는 점을 강조했다.

김석준 부산광역시교육청 교육감은 몽골 측이 제안한 사항을 긍정적으로 받아들이고, 관련 법령 및 제도적 규정과 실제 설립 가능성 및 여건을 검토하겠다는 뜻을 밝혔다.

양측은 향후 이 문제와 관련하여 관계 기관 간에 필요한 정보를 지속적으로 공유하고, 부산 지역에 몽골학교를 설립할 수 있는 가능성을 구체적으로 검토하기 위해 상호 협력하기로 의견을 모았다.

이번 면담은 대한민국에 거주하는 몽골 어린이들의 교육 환경을 개선하고, 모국어와 국가의 문화유산을 계승·발전시킬 수 있는 기회를 확대하는 한편, 몽골과 대한민국 간 교육 분야 협력을 지방정부 차원으로 더욱 확대하는 데 있어 중요한 첫걸음이 될 것으로 양측은 평가했다.