МОНГОЛ УЛСААС НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ПУСАН ХОТЫН ОН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ДЭЭР ЕСДҮГЭЭР САРААС ЭХЛЭХЭЭР БОЛЛОО.
Тус Консулын газрын санаачилгаар Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа ОН группийн ерөнхийлөгч Жон Гын-тэй уулзаж, тус группийн харьяа ОН нэгдсэн эмнэлэгт Монгол Улсаас 15 эмчийг мэргэшүүлэх, чадавхжуулах сургалтад хамруулахаар тохиролцлоо.
Анхдугаар сургалтад зүрх судас, хавдрын мэс засал, дотор, мэдрэл зэрэг нарийн мэргэжлийн эмч нар хамрагдах бөгөөд Монгол Улсын Дархан хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатар дүүргээс нийт 15 эмч 2026 оны есдүгээр сарын сүүлчээс эхлэн 14 хоногийн хугацаанд сургалтад хамрагдана.
ОН нэгдсэн эмнэлэг нь 1,400 гаруй ажилтантай, Пусан хотын томоохон эмнэлгүүдийн нэг юм. Тус эмнэлэгтэй Консулын газраас өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын иргэдэд визний нөхцөлөөс үл хамааран хөнгөлөлттэй үнээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан билээ.
Энэхүү сургалт нь Монгол Улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, БНСУ-ын эрүүл мэндийн салбарын дэвшилтэт технологи, эмчилгээний арга туршлагаас суралцах, цаашид хоёр улсын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
몽골에서 전문의들을 대상으로 한 전문 연수 교육이 부산 온종합병원에서 9월부터 시작될 예정
주부산 몽골영사관의 자담바 영사께서는 온그룹 정근 회장과 면담을 갖고, 온그룹 산하 온종합병원에서 몽골 의료진 15명을 대상으로 전문 연수 및 역량 강화 교육을 실시하기로 합의했다.
이번 첫 연수에는 심혈관, 종양외과, 내과, 신경과 등 전문 분야의 의사들이 참여하며, 몽골 다르항시, 칭겔테이구, 수흐바타르구에서 선발된 총 15명의 의사가 2026년 9월 말부터 14일간 연수에 참여할 예정이다.
온종합병원은 약 1,400명의 직원이 근무하는 부산의 주요 종합병원 중 하나이다. 또한 지난 4월 주부산 몽골영사관과 온종합병원은 “몽골 국민을 대상으로 비자 조건과 관계없이 의료서비스를 할인된 비용으로 제공하는 내용의 MOU”를 체결한 바 있다.
이번 연수는 몽골 의료진의 전문성과 역량을 향상시키고, 대한민국의 선진 의료기술과 치료 방법 및 임상 경험을 습득하는 한편, 향후 양국의 병원 및 보건의료기관 간 협력을 더욱 확대하는 데 중요한 의미가 있다.