ПУСАН ХОТЫН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ МОНГОЛ УЛСЫН ЖДҮ ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО, БИЗНЕС ЭРХЛЭГЧИДТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ХИЙХ БОЛОМЖИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО.
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийг дэмжих хорооны Пусан хот дахь салбар төвийн дарга Пак Хы Сан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар тус байгууллагын үйл ажиллагаа, хэтийн зорилго зэрэгтэй танилцахын сацуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ижил төстэй чиг үүрэг бүхий байгууллагууд болох “Жижиг, дунд үйлдвэрийн газар”, “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам” зэрэг холбогдох хөгжлийн байгууллагуудтай хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Түүнчлэн Монгол, БНСУ-ын жижиг, дунд үйлдвэрүүдийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах, харилцан туршлага солилцох, сургалт, семинар зохион байгуулах, гарааны бизнес, инновац, дижитал шилжилтийн чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, хоёр улсын бизнес эрхлэгчдийн харилцаа холбоог бэхжүүлэх, бизнес форум, үзэсгэлэн, худалдааны арга хэмжээг хамтран зохион байгуулах боломжийн талаар ярилцлаа.
부산 중소벤처기업진흥공단 대표단 면담, 몽골 중소기업 및 기업인들과의 협력 방안 논의
주부산 몽골 영사 자담께서 대한민국 중소벤처기업진흥공단 부산지역본부의 박희상 센터장을 비롯한 대표단과 면담을 가졌다.
이번 면담에서는 해당 기관의 주요 사업과 향후 추진 방향에 대해 소개받는 한편, 몽골의 유관 기관인 중소기업청, 농식품부 등 관련 기관과의 협력 확대 가능성에 대해 의견을 교환하였다.
아울러 몽골과 대한민국의 중소기업 간 협약(MOU) 체결, 상호 경험 및 우수사례 공유, 교육·세미나 공동 개최, 스타트업, 혁신 및 디지털 전환 분야의 공동 프로그램 추진, 양국 기업인 간 네트워크 강화, 비즈니스 포럼, 전시회 및 무역행사의 공동 개최 등 다양한 협력 방안에 대해서도 폭넓게 논의하였다.