images

ПУСАН ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА КИМ СОН ХИ-тэй ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

Мэдээлэл

2026-07-20

49

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа БНСУ-ын Пусан хотын Цагдаагийн газрын дарга Ким Сон Хи-тэй уулзлаа.

Уулзалтын эхэнд Консул Ц.Жадамбаа БНСУ-ын Пусан хотын Цагдаагийн газрын дарга Ким Сон Хи-д Пусан хотын Цагдаагийн газрын даргаар томилогдсонд нь баяр хүргэлээ.

Уулзалтын үеэр талууд Консулын газрын тойрогт болон БНСУ-д оршин суугаа Монгол Улсын иргэдийн дунд тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцоо.

Консул Ц.Жадамбаагийн зүгээс Пусан хотод оршин сууж буй Монгол Улсын иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлууд дээр тус Консулын газрыг дэмжиж ажиллахыг Пусан хотын Цагдаагийн газрын дарга Ким Сон Хи-ээс хүслээ.