images

“K-CRUISE 2030 АЛСЫН ХАРАА” ХӨЛӨГ ОНГОЦНЫ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД УРИЛГААР ОРОЛЦЛОО.

Үйл явдлын мэдээ

2026-07-08

67

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Пусан хотын Круйз аж үйлдвэрийн холбооноос зохион байгуулсан "K-Cruise 2030 алсын хараа" үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээнд оролцлоо.

Энэхүү арга хэмжээнд Пусан хотын Цагаачлалын албаны дарга Ким Хён Чэ, Пусан хотын боомтын захиргааны дарга Сун Сан Гын, Пусан хотын Круйз аж үйлдвэрийн холбооны дарга Ким хён Гён, Пусан хот дахь АНУ-ын Консул Дэви Муор зэрэг дидломат төлөөлөгч нар, аялал жуулчлалын салбарын төлөөл бүхий 150 хүн оролцлоо.

"K-Cruise 2030 алсын хараа" арга хэмжээний хүрээнд Пусан боомтын Хойд боомтын круйз терминалыг өргөтгөх талаар салбарын санал авах, Солонгос Улсын хэмжээнд круйзийн орж, гарсан хөдөлгөөний статистик болон мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулах, олон улсын жуулчдад зориулсан эрэг дээр буух зөвшөөрлийн тогтолцоог дахин хэрэгжүүлэх зэрэг олон талт сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг болж өнгөрлөө.

Уг арга хэмжээний үеэр Пусан Олон улсын боомтын удирдлага болон холбогдох салбарын төлөөлөгчидтэй уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, хамтын ажиллагаа байгуулсан чиглэлээр дэмжин ажиллахыг илэрхийллээ.