images

БНСУ-ЫН ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭКСПО-2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО.

Үйл явдлын мэдээ

2026-06-30

76

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Тэгү хотын EXCO үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдсан “БНСУ-ын Цахилгаан эрчим хүчний аж үйлдвэрийн экспо 2026”-гийн нээлтийн арга хэмжээнд оролцов.

Тус экспо нь Умард Кёнсан мужийн захиргааны зохион байгуулдаг, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүч зэрэг салбарын дэвшилтэт техник, технологийг танилцуулдаг олон улсын арга хэмжээ бөгөөд энэ жил дотоод, гадаадын 130 гаруй аж ахуйн нэгж 400 орчим үзэсгэлэнгийн павильон ажиллуулан хамгийн сүүлийн үеийн шийдэл, бүтээгдэхүүнийг танилцуулсан юм.

Арга хэмжээний үеэр Консул Ц.Жадамбаа сэргээгдэх эрчим хүч, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын Засгийн газраас сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.