images

ГЛОБАЛ ХОТУУДЫН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР “УХААЛАГ ЗАМ, ТЭЭВЭР БОЛОН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ШИНЭЧЛЭЛ” СЭДВЭЭР УЛААНБААТАР ХОТЫН ТУС САЛБАРЫН УДИРДЛАГА, МЭРГЭЖЛИЙН АЛБАН ХААГЧИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ПУСАН ХОТНОО ЭХЭЛЛЭЭ.

Үйл явдлын мэдээ

2026-06-24

8

Улаанбаатар хот болон Пусан хотын найрамдалт харилцаа тогтоосны 10 жилийн ойн хүрээнд Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газрын хүсэлтийн дагуу Пусан хотын захиргаа болон Пусан хотын Глобал хотуудын сангаас Улаанбаатар хотын 10 албан хаагчийг урьж, Пусан хотын хот байгуулалтын бодлогын туршлагаас хуваалцах, хоёр хотын хамтын ажиллагааны арга замыг хэлэлцэх зорилго бүхий “Ухаалаг зам тээвэр болон нийтийн тээврийн шинэчлэл” сэдэвт сургалт 2026 оны 06-р сарын 22 өдөр эхэллээ.

Тус сургалтын нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа оролцон тус сургалтад оролцож буй Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах ажлын албаны төлөөлөгчид болон тус сургалтыг зохион байгуулж буй Пусан хотын захиргаа, Пусан хотын Глобал хотуудын сангийн хамт олонд амжилт хүслээ.

Оролцогчид Пусан хотын нийтийн тээврийн удирдлагын тогтолцоо, ухаалаг тээврийн систем (ITS), тээврийн мэдээлэл түгээх арга зам зэрэгтэй биечлэн танилцаж, Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг сайжруулахад шаардлагатай бодлогуудыг хэрэгжүүлэх боломжийн талаар хэлэлцэх юм.

Сургалтын үр дүнд Пусан хотын захиргаанаас нийтийн тээвэр болоод зам тээврийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлоготой танилцахын зэрэгцээ Улаанбаатар хотын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрт харьцуулсан дүгнэлт хийх, шинэ санал, санаачилгыг өөрийн жишээн дээр гаргах боломжууд бий болно.

Сургалт зохион байгуулагч талын зүгээс Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломж бүхий бодит үр дүн хэрэгжиж гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд тус сургалт энэ сарын 26 өдөр хүртэл үргэлжилж өндөрлөнө.

글로벌도시재단 지원으로 ‘스마트 교통 및 대중교통 혁신 역량 강화’ 주제의 교육이 부산에서 시작

울란바토르시와 부산광역시가 자매결연 10주년을 맞아, 주부산 몽골 영사관의 요청에 따라 부산광역시와 글로벌도시재단은 울란바토르시 공무원 10명을 초청하여 부산광역시의 도시정책 경험을 공유하고 양 도시 간 협력 방안을 논의하기 위한 “스마트 교통 및 대중교통 혁신 역량 강화” 교육을 2026년 6월 22일부터 시작하였다.

개회식에는 주부산 몽골 영사 자담바께서 참석하여, 교육에 참여하는 울란바토르시 교통혼잡 완화 전담기구 관계자들과 교육을 주관한 부산광역시 및 글로벌도시재단 관계자들에게 성공적인 교육이 되기를 기원하였다.

참가자들은 부산시의 대중교통 운영 체계, 지능형교통시스템(ITS), 교통정보 제공 방식 등을 직접 견학하고, 울란바토르시의 교통체증 완화와 대중교통 개선을 위해 필요한 정책을 어떻게 적용할 수 있을지 논의할 예정이다.

이번 교육을 통해 참가자들은 부산광역시가 대중교통 및 도로교통 분야에서 시행하고 있는 정책을 배우는 한편, 울란바토르시가 현재 추진 중인 사업과 프로그램을 비교·분석하고, 새로운 정책 제안과 아이디어를 도출할 수 있는 기회를 갖게 된다.

교육을 주관한 측은 이번 연수가 울란바토르시의 정책과 사업에 실질적으로 활용될 수 있는 성과로 이어질 것으로 기대한다고 밝혔으며, 교육은 오는 26일까지 진행된다.