images

ҮЛЬСАН ХОТЫН ЦАГААЧЛАЛЫН АЛБАНЫ ДАРГА КИЛ КАН МҮГ-ТЭЙ АЛБАН ЁСНЫ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ ХИЙЖ, “ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” АЯНЫ ТАЛААР ТАНИЛЦУУЛГА ХИЙЛЭЭ.

Үйл явдлын мэдээ

2026-06-17

21

“Хариуцлагатай амьдарцгаая” аяны хүрээнд Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа, Үльсан хотын цагаачлалын албаны дарга Кил Кан Мүг-тэй танилцах албан уулзалт хийлээ.

Энэхүү уулзалтаар Консул Ц.Жадамбаа Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-аас санаачлан хэрэгжүүлж буй “ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” аяны хүрээнд БНСУ-д оршин сууж буй Монгол Улсын иргэдэд суугаа орны хууль тогтоомжийг таниулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай уулзалтыг зохион байгуулж байгаа талаар танилцууллаа.

Түүнчлэн Үльсан хотын Цагаачлалын алба мөн тус аяныг дэмжин, иргэдэд оршин суух визний талаар сургалт, зөвлөгөө өгөх уулзалтыг зохион байгуулах ажилд хамтран ажиллахыг хүслээ.

Үльсан хотын цагаачлалын албаны дарга Кил Кан Мүг нь БНСУ-аас МУ-д суугаа ЭСЯ-нд Консулын албан тушаалыг хашиж байсан бөгөөд “22 дахь аймгаас ирсэн захидал” хэмээх Монгол улсын тухай бичсэн номоо уулзалтын төгсгөлд дурсгал болгон гардууллаа.

울산출입국·외국인사무소장 길강묵과 공식 면담을 갖고 ‘책임 있게 살아갑시다’ 캠페인을 소개했다.

‘책임 있게 살아갑시다’ 캠페인의 일환으로, 주부산 몽골 영사 자담바께서 울산출입국 외국인사무소장 길강묵과 공식 면담을 가졌다.

이번 면담에서 자담바 영사께서 주한 몽골대사관이 추진하고 있는 ‘책임 있게 살아갑시다’ 캠페인을 소개하며, 대한민국에 거주하는 몽골 국민들을 대상으로 체류국의 법률과 제도를 알리고 범죄 예방 의식을 높이기 위한 설명회와 교육을 진행하고 있다고 설명했다.

또한 울산출입국·외국인사무소가 본 캠페인을 지원하여, 몽골 국민들을 대상으로 체류비자 관련 교육과 상담을 제공하는 행사 개최에 협력해 줄 것을 요청했다.

길강묵 소장께서 과거 주몽골 대한민국대사관에서 영사로 근무한 바 있으며, 면담 말미에 몽골에 관한 저서인 “22번째 아이막에서 온 편지”를 기념품으로 전달했다.