images

BUSAN CONTENT MARKET” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦСОН МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЖ КОНСУЛЫН ТОЙРОГТ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛАА ТАНИЛЦУУЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО.

Үйл явдлын мэдээ

2026-06-16

20

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа 20 дахь удаагийн “Пусан контент маркет 2026” үзэсгэлэнд оролцож буй монгол уран бүтээлчидтэй уулзлаа.

Энэ жилийн тус үзэсгэлэнд Монгол Улсаас МҮОНРТ, Дорнод телевиз, Гал хөгжил ТББ, Зүүн бүсийн D1 телевиз, Наяа нами филм зэрэг албан байгууллагын 35 төлөөлөгч оролцлоо.

Уулзалтын эхэнд Консул Ц.Жадамбаа тус консулын газрын үйл ажиллагаа болон консулын тойргийн онцлогийн талаар танилцууллаа. Түүнчлэн Пусан хотын хувьд БНСУ-ын киноны урлагийн төв хот гэж нэрийддэг ба энэ утгаараа тус Консулын газар, Монголын үндэсний кино урлагийн зөвлөл, Пусан хотын кино ордон, Ханнарэ соёлын сантай хамтран “Монгол кино өдрүүд” арга хэмжээг 3 жил дараалан зохион байгуулсан талаар дурдлаа.

Тус уулзалтын үеэр Ц.Жадамбаа Монголын кино урлаг БНСУ-ын зах зээлд гарахад Пусан хот хамгийн дөт гарц болохыг онцолсон ба тус консулын газрын зүгээс монгол уран бүтээлчдээ бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

“BUSAN CONTENT MARKET 2026” 국제 전시회에 참가한 몽골 대표단과 만나 영사 관할 구역 내 추진 사업을 소개하고 협력 방안에 대해 의견을 교환했다.

주부산 몽골 영사 자담바께서 제20회 “Busan Content Market 2026”-에 참가한 몽골 관계자들과 만났다.

올해 전시회에는 몽골의 MNB, Dornod TV, Gal Hugjil NGO, 지역 방송 D1 TV, Naya Nami Film 등 기관 및 단체의 대표자 35명이 참가했다.

자담바 영사께서 영사관의 주요 활동과 영사 관할 지역의 특성에 대해 소개했다. 또한 부산광역시는 한국 영화산업의 중심 도시로 불리며, 이러한 점을 바탕으로 총영사관이 몽골영화진흥위원회, 부산 영화의 전당, 한나래 문화 재단과 협력하여 ‘몽골 영화제’ 를 3년 연속 개최해 왔다고 설명했다.

이번 간담회에서 자담바 영사께서 몽골 영화산업이 한국 시장에 진출하는 데 있어 부산이 가장 효과적인 관문이 될 수 있음을 강조했다. 또한 주부산 몽골 영사관은 앞으로도 몽골의 문화예술인과 콘텐츠 제작자들을 다방면에서 적극 지원할 것이라고 밝혔다.