“ПУСАН ӨРӨГ-2026” ӨМНӨД БҮСИЙН ШАТРЫН ХОЛБОО БАЙГУУЛАГДСАНЫГ ТОХИОЛДУУЛАН АНХДУГААР ТЭМЦЭЭНЭЭ ЗОХИОН БАЙГУУЛНА.
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой, мөн БНСУ-ын Өмнөд бүсийн Монгол шатарчдын холбоо байгуулагдсаныг тохиолдуулан Пусаны Оюутан залуучуудын “Альфа” хөдөлгөөн Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газартай хамтран Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатарын нэрэмжит “Пусан Өрөг” анхдугаар шатрын тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
БНСУ-ын Өмнөд бүсэд оршин суугаа шатар сонирхогч иргэд, оюутан, хүүхэд, залуус та бүхнийг тус тэмцээнд идэвхтэй оролцож, оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдөхийг урьж байна.
Шагналын сан 1.200.000 вон
Эрэгтэй ангилал:
1- р байр Алтан медаль, өргөмжлөл, 400.000 вон.
2- р байр Мөнгөн медаль, өргөмжлөл, 200.000 вон.
3- р байр Хүрэл медаль, өргөмжлөл, 100.000 вон.
Эмэгтэй ангилал:
1- р байр Алтан медаль, өргөмжлөл, 200.000 вон.
2- р байр Мөнгөн медаль, өргөмжлөл, 120.000 вон.
3- р байр Хүрэл медаль, өргөмжлөл, 80.000 вон.
Шилдэг өсвөрийн тамирчин 100.000 вон.
Бүртгүүлэх холбоос:
https://docs.google.com/.../1FAIpQLSfov5wiAXJWTZ.../viewform
Хэзээ: 2026.06.27-ны Бямба гарагт 09:00 цагт
Хаана: 부산대학교 기계관 B106 (B1층)
Утас: 010-7726-5040, 010-3981-8066