images

“BUSAN CONTENT MARKET” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦЛОО.

Үйл явдлын мэдээ

2026-06-15

17

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа 20 дахь удаагийн “Пусан контент маркет 2026” үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд оролцлоо.

Энэ удаагийн тус арга хэмжээ нь Пусан хотын Бекско үзэсгэлэнгийн танхимд 3 хоногийн турш үргэлжилсэн ба дэлхийн 55 улсын 700 байгууллага, 2300 худалдан авагчид оролцсон ба нийт 230 сая долларын хэлэлцээр хийгдэхээр төлөвлөгдсөн тухай зохион байгуулагчийн зүгээс дурдлаа.

Энэ жилийн хувьд тус үзэсгэлэнд МҮОНРТ-ын захирал Г.Гэрэл тэргүүтэй Монгол улсын телевиз, контент бүтээгчдийн төлөөлөл, нийт 35 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцсон нь онцлог байлаа.

Тус үзэсгэлэнгээр дамжуулан Монгол контент олон улсын зах зээлд нэвтрэх, шинэ худалдан авагчдыг нээн илрүүлэх, олон улсын контентын хөгжлөөс суралцах, туршлага судлах зэрэг чухал ач холбогдолтой юм.

"BUSAN CONTENT MARKET 2026" 국제 전시회 개막식 참석

주부산 몽골 영사관 자담바 영사께서 제20회 Busan Content Market 2026 개막식에 참석했다.

이번 행사는 부산의 BEXCO에서 3일간 개최되었으며, 전 세계 55개국에서 700개 기관과 2,300명의 바이어가 참가했다. 주최 측에 따르면 총 2억 3천만 달러 규모의 거래가 추진될 예정이라고 밝혔다.

특히 올해는 MNB의 게렐 사장을 비롯해 몽골의 방송사 및 콘텐츠 제작자 대표단 등 총 35명이 참가해 의미를 더했다.

이번 전시회는 몽골 콘텐츠의 국제 시장 진출을 확대하고, 새로운 해외 구매자를 발굴하며, 글로벌 콘텐츠 산업의 최신 동향과 발전 사례를 학습하고 경험을 공유하는 중요한 기회가 될 것으로 기대된다.