ПУСАН ХОТЫН ЦАГААЧЛАЛЫН АЛБА “ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” АЯНЫГ ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЛЭЭ.
“Хариуцлагатай амьдарцгаая” аяны хүрээнд Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа, Пусан хотын цагаачлалын албаны дарга Ким Хён Чэ-тэй уулзлаа.
Тус уулзалтаар Консул Ц.Жадамбаа “Хариуцлагатай амьдарцгаая” аяны талаар танилцуулсан ба Пусан хотын цагаачлалын албаны дарга Ким Хён Чэ энэхүү аяныг хэрэгжүүлж байгаа явдалд талархан, цагаачлалын албаны зүгээс тус аяныг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн аяны хүрээнд Консулын газраас харьяа тойрогт оршин сууж буй Монгол иргэд болон тус тойрог дахь их сургуулиудын Монгол оюутнуудтай уулзалт, ярилцлагыг эхлүүлэн ажиллаж байгаа бөгөөд цаашид тус цагаачлалын албаны сургалтын хэлтэстэй хамтран визний зөрчлөөс урьдчилан сэргийлэх, БНСУ-д оршин суухтай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгөх уулзалтуудыг зохион байгуулах асуудлаар санал солилцлоо.
Мөн уулзалтын төгсгөлд Консул Ц.Жадамбаа Улаанбаатар – Пусан чиглэлийн шууд нислэг эхэлсэнтэй холбоотойгоор МУ-ын иргэд хил дээр саатуулагдах асуудлууд гарч байгаа тухай дурдаад, эрүүл мэнд, сургалтаар ирж буй иргэдийг саатуулахгүй байх тал дээр онцгой анхаарч ажиллахыг Пусан хотын цагаачлалын албаны дарга Ким Хён Чэ-ээс хүслээ.
부산출입국·외국인청, ‘책임 있게 살아갑시다’ 캠페인 지지 표명
‘책임 있게 살아갑시다’ 캠페인의 일환으로 주부산 몽골 영사 자담바께서 부산출입국·외국인청장 김현채와 면담을 가졌다.
이번 면담에서 영사 자담바께서 ‘책임 있게 살아갑시다’ 캠페인에 대해 소개하였으며, 김현채 청장은 해당 캠페인의 추진에 감사를 표하고 부산출입국·외국인청에서 적극적으로 지원하겠다는 뜻을 밝혔다.
또한 본 영사관은 캠페인의 일환으로 관할 지역에 거주하는 몽골 국민들과 지역 내 대학에 재학 중인 몽골 유학생들을 대상으로 간담회와 상담을 시작하였으며, 앞으로 출입국·외국인청 교육부서와 협력하여 비자 위반을 예방, 한국 체류와 관련된 정보 및 상담을 제공하는 설명회를 개최하는 방안에 대해 의견을 교환하였다.
아울러 영사 자담바께서 울란바토르–부산 직항 노선 시작 이후 몽골 국민들이 입국 심사 과정에서 일시적으로 입국 보류 또는 조사를 받는 사례가 발생하고 있다고 언급하며, 특히 의료 목적이나 교육 목적으로 입국하는 국민들 경우 각별한 관심을 기울여 줄 것을 김현채 청장에게 요청하였다.