ПУСАН ХОТЫН ТУНМЁН ИХ СУРГУУЛЬД “ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” АЯН ҮРГЭЛЖИЛЛЭЭ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа “ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” аяны хүрээнд Пусан хотын Тунмён Их Сургуульд суралцаж буй Монгол Улсын оюутан, залуусын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад тус сургуулийн бакалавр, магистр, докторын түвшинд суралцаж буй оюутнууд оролцож, БНСУ-д суралцах хугацаанд тулгарч буй асуудал, санал хүсэлтийн талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Консул Ц.Жадамбаа БНСУ-д суралцаж буй оюутан, залуусын дунд түгээмэл тулгардаг асуудлууд, мөн сүүлийн жилүүдэд залуучууд санаатай болон санамсаргүй байдлаар гэмт хэрэг, зөрчилд өртөх тохиолдол нэмэгдэж буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө хүргэлээ.

Түүнчлэн гэмт хэрэг, зөрчилд өртсөн тохиолдолд эрх зүйн туслалцаа авах боломж, холбогдох байгууллагад хэрхэн хандах талаар зөвлөмж өгч, БНСУ-д урт хугацаагаар оршин суух визний ангилал, виз авах нөхцөл, шаардлагын талаар мэдээлэл танилцууллаа.
Тунмён Их Сургууль нь 1979 онд байгуулагдсан Пусан хотын нэр хүндтэй их сургуулиудын нэг бөгөөд 2026 оны байдлаар тус сургуульд Монгол Улсаас хэлний бэлтгэлд 2, бакалавр, магистр, докторын түвшинд нийт 38 оюутан суралцаж байна.
"책임 있게 살아가자" 캠페인 지속, 동명대학교 학생들과 간담회 개최
주부산 몽골 영사관은 "책임 있게 살아가자" 캠페인의 일환으로 동명대학교에 재학 중인 몽골 유학생 대표들과 만남을 가졌다.
이번 간담회에서 자담바 영사께서 대한민국에 장기 체류하며 유학 중인 학생들이 겪는 고충을 청취했다. 또한, 최근 청년들이 고의 또는 과실로 범죄에 연루되는 사례에 대해 상세히 안내하고, 범죄 예방을 위한 조언을 건넸으며 범죄 및 연루 사고 발생 시 법적 지원을 받을 수 있는 방법에 대한 권고사항도 전달하였다.
아울러, 대한민국의 비자 종류와 발급 조건, 한국 유학 생활 중 유의해야 할 사항에 대한 교육도 함께 진행되었다.
동명대학교는 1979년에 설립된 부산시의 유수한 대학 중 하나로, 2026년 기준 몽골에서 온 어학연수생 2명을 포함하여 학사, 석사, 박사 과정에 총 38명의 몽골 유학생이 재학 중이다.