images

БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ЁСЛОЛД ОРОЛЦЛОО

Үйл явдлын мэдээ

2026-05-29

11

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Пусан хотын Хунбобса хийдээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Бурхан багшийн мэндэлсний 2570 жилийн ойд зориулсан арга хэмжээнд урилгаар оролцож мэндчилгээ дэвшүүллээ.

Тус арга хэмжээнд Пусан хотод суугаа гадаадын улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, Пусан хотын худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга, буддын шашинтнууд болон зочид төлөөлөгчдийн хамт 500 гаруй хүн оролцож, Бурхан багшийн мэндэлсэн өдрийг хүндэтгэлтэйгээр тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэхүү арга хэмжээний үеэр тус хийдийн тэргүүн хамба Шимсан хэлсэн үгэндээ Бурхан багш энэ дэлхийд төрсөн учир нь хүн төрөлхтөн бие биеэ өөрийн бие адил хүндэтгэн, энэрэх сэтгэлийг харуулахын учир бөгөөд Бурхан багшийн энэхүү энэрэл, нигүүслийг суралцан, даган дуурайж амьдрахыг уриаллаа.

부처님 오신 날 행사 참석

주부산 몽골 영사관의 자담바 영사께서 부산광역시 흥법사에서 매년 전통적으로 개최하는 부처님오신날(부처님 탄생 2570주년) 기념 행사에 초청을 받아 참석하고 축하 인사를 전했다.

이번 행사에는 부산 주재 각국 외교공관들, 부산상공회의소 회장, 불교 신자 및 귀빈 등 500여 명이 참석하여 부처님오신날을 뜻깊고 경건하게 기념했다.

행사 기간 중 흥법사 주지 심산 스님은 축사를 통해 “부처님께서 이 세상에 오신 이유는 인류가 서로를 자신의 몸처럼 존중하고 자비로운 마음을 실천하도록 하기 위함”이라며, “부처님의 자비와 연민을 배우고 본받아 살아가자”고 강조하였다.