“ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ ПУСАН ХОТЫН ГАДААД ХЭЛНИЙ ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУДТАЙ УУЛЗЛАА.
Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газраас “ХАРИУЦЛАГАТАЙ АМЬДАРЦГААЯ” аянаа үргэлжлүүлж Пусан хотын гадаад хэлний их сургуулийн Монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар Консул Ц.Жадамбаа БНСУ-д урт хугацаагаар суралцаж, оршин сууж буй оюутнуудад тулгамддаг асуудлуудын талаар болон сүүлийн үед залуучуудын санаатай болон санамсаргүй хэлбэрээр гэмт хэрэгт өртөж буй асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өглөө. Үүний зэрэгцээ гэмт хэрэг, зөрчилд өртсөн тохиолдолд эрх зүйн туслалцаа хэрхэн авах талаар зөвлөмж хүргэлээ.

Түүнчлэн БНСУ-ын визний төрөл болон виз авах нөхцөлүүд, БНСУ-д суралцаж байх хугацаандаа анхаарах зүйлсийн талаар сургалт зохион байгууллаа.
Уулзалт, сургалтын төгсгөлд оюутнуудад хандан ямагт анхаарал болгоомжтой байж, суугаа улсынхаа хууль дүрмийг сахин биелүүлэхийг уриалж, эх орноосоо өвөртлөн ирсэн зорилгоо биелүүлж, хичээл сурлагадаа шамдан суралцахыг хүсэв.
"책임 있게 살아가자" 캠페인 지속, 부산외국어대학교 학생들과 간담회 개최
주부산 몽골 영사관은 "책임 있게 살아가자" 캠페인의 일환으로 부산외국어대학교에 재학 중인 몽골 유학생 대표들과 만남을 가졌다.
이번 간담회에서 자담바 영사께서 대한민국에 장기 체류하며 유학 중인 학생들이 겪는 고충을 청취했다. 또한, 최근 청년들이 고의 또는 과실로 범죄에 연루되는 사례에 대해 상세히 안내하고, 범죄 예방을 위한 조언을 건넸으며 범죄 및 연루 사고 발생 시 법적 지원을 받을 수 있는 방법에 대한 권고사항도 전달하였다.
아룰러, 대한민국의 비자 종류와 발급 조건, 한국 유학 생활 중 유의해야 할 사항에 대한 교육도 함께 진행되었다.
간담회와 교육을 마무리하며 영사께서 학생들에게 언제나 주의를 기울이고 체류국의 법과 규칙을 철저히 준수할 것을 당부하였다. 또한, 고국을 떠나올 때 품었던 초심과 목표를 이루기 위해 학업에 최선을 다할 것을 독려하였다.